Шер Ллойд папараццид өртөв

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Шер Ллойд папараццид өртөв

Их Британийн залуу дуучин, загвар өмсөгч Шер Ллойд олны өмнө ихэвчлэн дур булаам хувцаслаж, биеэ ихэмсэг авч явдаг нэгэн билээ. Поп од Шер Ллойд өчигдөр Австралийн “Перт” онгоцны буудал дээр сүйт залуу Крайг Монкийн хамтаар чөлөөт хэв маягаар хувцаслаж, нүүрээ будаагүй явж байсан нь хэрэгт дуртай папараццичдын дуранд ийн өртжээ. Шер Ллойд “adidas” гэсэн бичигтэй хөх ягаан өнгийн малгайтай цамц, цэнхэр бариу жинсэн өмд өмсөж, цагаан өнгийн хөнгөн гутал өмссөн байсан бол найз залуу нь цагаан саарал өнгийн биеийн тамирын хувцас өмссөн байсан байна. Өдгөө 19 настай Шер Ллойд Британийн телевизийн “The X Factor” шоунаас алдарт хүрсэн оддын нэг бөгөөд түүний Майк Поснертэй хамтран дуулсан "With Ur Love" дуу нь хит болсноор нэрд гарчээ. Түүнчлэн тэрээр сүүлийн үед “Make Your Mark” гэх шоунд зочин шүүгчээр ажиллах болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж