Гандболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Яармагийн дэнж дэх “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхлэх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд нийслэлийн болон хөдөө, орон нутгийн 28 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээнд өрсөлдөх багууд тойргийн журмаар тоглож, хэсэг тус бүрээс шалгарсан багууд олимпийн системээр өрсөлдөх юм байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн сургалтын албаны дарга, олон улсын шүүгч Д.Энэбиш ажиллах ажээ.
С.ЦЭЛМЭГ