Нууц ажилтнуудад ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Нууц ажилтнуудад ял оноов

Испанийн шүүхээс 1976 онд амь үрэгдсэн тус улсын дипломатчийг хөнөөсөн хэрэгт буруутган тухайн үед Чилийн цагдаагийн агентлагт ажиллаж байсан долоон нууц ажилтныг ялласан байна. Чилийн дарангуйлагч Аугусто Пиночетийн дор цагдаагийн нууц агентлагт ажиллаж байсан Чилийн зургаан, Америкийн нэг нууц ажилтан нь дарангуйлагчийн даалгаснаар хүмүүсийг хомроглон устгаж, хулгайлж, хороох зэрэг бохир ажлуудыг нь гүйцэтгэж байжээ. Испанийн шүүхээс Кармело Сориаг хулгайлж, амийг нь хөнөөж, автомашины осолд оруулсан мэтээр харагдуулан зохион байгуулалттай хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгаж, бүх насаар нь хорих ял оноож, бусдыг нь энэ хэрэгт хамсаатан хэмээн ялласан байна.

НҮБ-ийн диломат Кармело Сориа нь 1976 онд Чили улсад ажиллаж байх үедээ хулгайлагдаж, ор сураггүй болсон. Хоёр хоногийн дараа Кармело Сориагийн цогцсыг шуудуунаас олсон бөгөөд түүнийг Чилийн эрх мэдэлтнүүд согтуугаар жолоо барьж яваад шуудуунд осолдож нас барсан гэж тайлбарласан байна. Харин сарын дараа Америкийн “Washington Post” сонинд Кармело Сориагийн ослын хэргийг санаатай аллага гэх баримтыг дэлгэсэн ч Чилийн эрх мэдэлтнүүд үүнийг эрс үгүйсгэжээ. Тэрээр Чилийн дарангуйлагч Аугусто Пиночетийг 1973-1990 онд засгийн эрх барьж байх үед амь үрэгдсэн гурван мянган хүний нэг юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж