Капитал банк ”Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Капитал банк ”Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг тэмдэглэв

КАПИТАЛ БАНК “ДЭЛХИЙН ХАДГАЛАМЖИЙН ӨДӨР”-ИЙГ ШИНЭЭР МЭНДЭЛСЭН НЯЛХ ҮРСТЭЙ ХАМТ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хадгаламжийн өдөр” болгон 1924 оноос тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Банкны байгууллага үүсэн бий болж, хүмүүс бэлэн мөнгөө найдвартай газар хадгалах, өсгөх боломжтой болсон энэ өдөр хүмүүс ирээдүйдээ зориулж, хуримтлал бий болгохын ач холбогдлыг ойлгуулан, мөнгөний зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр таниулан сурталчилж тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Уг хадгаламжийн өдрийг тохиолдуулан Капитал банкны зүгээс нийгэмд хандсан хэд хэдэн арга хэмжээнүүдийг санаачилан, бодит ажил болгон хэрэгжүүлж байгаа талаар Капитал банкны Санхүүгийн Удирдлагын газрын захирал А.Энхжаргалтай уулзаж тодрууллаа.

Капитал банкны хамт олны зүгээс “Дэлхийн хадгаламжийн өдөр” болох 10 дугаар сарын 31-ний өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн 1-р амаржих газар, 2-р амаржих газар,  Капитал банкны салбар, нэгж байрлаж байгаа 13 аймгийн төрөх эмнэлэгт хорвоод шинээр мэндэлсэн нялх үрсэд ирээдүйн мөнгөн хуримтлалынх нь эхлэл болгон өөрийн банкны брэнд бүтээгдэхүүн болох “Унагалдай хүүхдийн хадгаламж” нээх эрхийн бичиг гардууллаа. Мөн 10 дугаар сарын 31-ний энэ өдөр хамгийн түрүүнд мэндэлсэн хүүхэд, төрүүлсэн ээж болон эх баригч нарт баяр хүргэж, гарын бэлгээ гардууллаа.

Капитал банк хүүхэд, залуусын ирээдүйд хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр олон ажил зохион байгуулдаг ба үүний үргэлжлэл болсон энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон тухай хэлэхэд таатай байна. Түүнчлэн Капитал банк хадгаламж нээлгэсэн харилцагч нартаа зориулан 500 САЯ төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн сугалаа-100,000” сугалаат аян зарласан нь хадгаламж эзэмшигч, харилцагч нараа урамшуулсан томоохон ажил болж байна. Мөн харилцагч та бүхэн манай сугалаат аянд оролцон 6 байр, 18 гадаадад аялах эрх, 10,000-1,000,000 төгрөг хүртэлх бэлгийн карт хожих боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж