Петра Эслистон хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.01-нд нийтлэгдсэн

Петра Эслистон хөл хүнд болжээ

Английн тэргүүн баячуудын нэг, “Armani”-ийн гэрээт топ моделиудын нэг байсан Славика Эслистоны охин топ модель, загвар зохион бүтээгч Петра Эслистон хөл хүнд болжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр нөхөр Жеймс Стантын хамтаар Лос-Анжелост амьдарч байгаа бөгөөд хосууд анхны хүүхдээ хүлээж байгаа аж.

Петра сарын өмнө хөл хүнд болсон гэх мэдээллийг үгүйсгэж байсан ч өчигдөр түүний гэдэс томорсон зургийг дэлгэж, мэдээллийн талаар эх  сурвалжууд шуугих болсон аж.

Учир нь  өнгөрсөн сард Петра “MailOnline”-д ярилцлага өгөхдөө “Таны хөл хүнд болсон мэдээлэл үнэн үү?” гэсэн асуултад “Энэ талаар ярихыг хүсэхгүй байна” хэмээн хариулжээ. Хосууд өнгөрсөн жилийн наймдугаар сард Италийн “Odescalchi” шилтгээнд 12 сая еврогийн зардалтай тансаг хурим хийсэн. Хуримынхаа дараа тэд Лос-Анжелосын Беверли Хилзид 85 сая ам долларын үнэтэй 123 өрөө тансаг байранд нүүж орсон юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж