Карибийн тэнгисийн орнууд болон АНУ-ыг дайрч ихээхэн хэмжээний хохирол учруулж олон хүний амийг авч одсон Сэнди хар салхи Канадад иржээ. Канадад Сэнди хар салхины улмаас одоогийн байдлаар нэг хүн нас барсан байна. Мөн Канадын хамгийн их оршин суугчтай Онтарио мужид цахилгааны утсан дээр мод унаснаас 150 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Гэхдээ хар салхины хүч АНУ-г дайрч, их гамшиг дагуулснаас суларч, бага хэмжээний хохирол учруулж байгаа гэнэ. Мөн Сэнди хар салхины гамшгаас сэргийлэхийн тулд олон нийтийн арга хэмжээ, албан байгууллага, сургуулиудыг хааж, зам тээвэр, төмөр замын хөдөлгөөнийг зогсоож, онгоцны нислэгүүдийг цуцалжээ.
Б.АНХТУЯА