Тавантолгой дахь энхийг дэмжих сургалтын төвд Бундесверийн цэргийн сургагч мэргэжилтнүүд 38 хүний бүрэлдэхүүнтэй ирж ойрын үед Афганстаныг зорих манай 180 орчим дайчдад орчин үеийн цэргийн хэргийн мэдлэг, энхийг дэмжих ажиллагааны арга тактикийг НАТО-гийн стандартын дагуу зааж сургаж байгаатай Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П. Шаллер нар газар дээр нь танилцлаа.
Германы сургагч багш нарын бэлтгэсэн Монголын энхийг сахиулагчид тун удахгүй Афганстаны Мазари Шариф мужид очиж олон улсын нисэх онгоцны буудлын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж аюулгүй байдлыг хангах болно гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.