Хаанахын гүнж хамгийн дур булаам бэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Хаанахын гүнж хамгийн дур булаам бэ?

Монакогийн гүнж Чарлотта
Грэйс гүнжийн ач охин, гүнж
Каролины охин, Чарлотте Касираги гоо үзэсгэлэнтэй байх нь аргагүй. Ийм
сайхан ээж, эмээ хоёрын ген мэдээж түүнд өвлөгдөж л таараа. Албан ёсоор
түүнийг титэм зүүх гүнж гэж нэрлээгүй ч түүний нэр Монакогийн гүнжийн
титмийн дөрөвдүгээрт “дугаарлаж” байгаа юм. Одоо 24 настай үзэсгэлэнт
гүнж Чарлотте нэрт дизайнер Карл Лагерфелдтэй анд нөхдийн дотно
харьцаатай байдаг аж. Түүнийг “Vanity Fair” сэтгүүл 2006 оны хамгийн
сайхан хувцасласан 10 хүний нэгээр нэрлэж байв.




Шведийн гүнж Маделейн
Сайхан
бүсгүйчүүдтэйгээрээ алдартай Швед орны бас нэгэн бахархал бол
үзэсгэлэнт гүнж Маделейн. Шаргал үст Маделейн гүнж өдгөө 28 настай. Гүнж
"Anna Svensson"-ны нэрэмжит морин уралдаанд жил бүр дараалан амжилттай
оролцдог гарамгай “морьтон” аж.
Маделейн нэг бус удаа хөхөө ил
гаргах шахсан үдшийн даашинз, нүцгэнээс өөрцгүй харагдуулах бикини
зэргийн “секси” хувцас өмсч, олныг гайхшруулж байсан юм.




Йоркийн гүнж Южени
Голландын
York Sarah Ferguson-ны охин, гүнж Южени одоо 20 настай. Загварын нэлээд
хэдэн сэтгүүлийн хавтсан дээр зургаа авахуулсан Южени маш сурлага
сайтай оюутан байсан гэдэг. Тэрээр Английн уран зохиол, урлагийн
хичээлүүд дээр хамгийн өндөр дүнг авч байжээ.

Испанийн Астуриасын гүнж
Летициа

Астуриасын угсаа залгамжлах ханхүү Филиппийн эхнэр
Летициа гүнж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дээд зэргээр хүлээсэн
нэгэн. Магадгүй Летициа гүнж эгэл ардын охин болохоор хүмүүс хайртай
байдаг байх. Түүний аав энгийн нэгэн сэтгүүлч, харин ээж нь эмнэлгийн
сувилагчаар ажилладаг байсан гэнэ. Ханхүү Филипптэй гэрлэснээсээ хойш
Летициа Испанид болон гадаадын орнуудад хүүхдийн эрхийг хамгаалах олон
идэвхтэй ажлуудыг хийж ирсэн байна. Тэд 2006 онд Инфанта Леонор гэх
анхны охиноо төрүүлжээ.



Данийн гүнж Мэри
Данийн
угсаа залгах ханхүү Фредерикийн эхнэр, гүнж Мэри ганган дэгжинээрээ
алдартай. Дэгжин харагдах, сайхан хувцаслахын урлагийг Мэри коллежид
суралцаж байх үедээ алдарт загварын ордон Estee Lauder-т ажиллаж байхдаа
суралцсан гэдэг. Олон улсын эдийн засгийн сэтгүүл зүй болон зар
сурталчилгааны салбарт хүчин зүтгэдэг энэ эрхэм дээдэс франц гаралтай.
Тэрээр ханхүү Фредериктэй 2008 оны тавдугаар сард гэрлэж, өнгөрсөн онд
анхны хүүхдээ төрүүлсэн.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж