Озэки Котошогикү хуримлахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Озэки Котошогикү хуримлахаар шийджээ

Японы
мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ ирээдүйтэй озэки гэгддэг Котошогикү
гэрлэхээр шийджээ. Түүний сүйт бүсгүйг Макико гэдэг, кюүшюү аралд
төрсөн, өөрөөс нь нэг насаар эгч гэнэ.  Хосууд арваннэгдүгээр сарын
кюүшю башёгийн дараа гэрлэлтээ батлуулж, ирэх хавар буюу дөрөвдүгээр
сард хуримлахаар шийджээ. Котошогикү буюу Казүхиро Кикүцүги болон Макико
нар гурван жилийн өмнө танилцжээ. Котошогикү озэки цолны төлөө бүхнээ
зориулан тэмцэж байхад түшиг тулгуур нь болж, сэтгэлийн дэм өгч байсан
хүн нь Макико гэнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж