“Сэлэнгэ түншлэл-2012” яармаг болно

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

“Сэлэнгэ түншлэл-2012” яармаг болно

“Сэлэнгэ түншлэл-2012”  үзэсгэлэн худалдааг 10 дахь жилдээ 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд аймгийн Спортын ордонд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулах бөгөөд энэ үеэр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын болон Төв, Хангайн бүсийн аймгуудын бизнес эрхлэгчид уламжлал ёсоор бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцох ажээ.

Энэ нь аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах түүнчлэн гадаад орнуудын бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, худалдааны түншлэл тогтоох, зах зээлээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, хот, хөдөөгийн бизнес эрхлэгчдийн хорших, хамтран ажиллах нөхцлийг бий болгох зорилготой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж