Нью-Йоркийн Манхеттэнд байрлах Бродвэй театрын бүхий л тоглолтыг хар салхинаас болж хааж, зарим тоглолтуудыг хойшлуулах шийдвэрийг өнөөдөр хотын дарга Майкл Блумберж гаргажээ. Хотын даргын дээрх шийдвэрээр Бродвэйн хамгийн их үзэгчидийн хөлд дарагддаг “The Lion King” болон “Phantom” ийнхүү хаалгаа бариад байгаа юм байна. Энэ үеэр Кейра Найтлийн гол дүрд тоглосон “Anna Karenina”-ээс эхлээд хэд хэдэн кино гарах боломжгүй болоод байгаа юм байна.
Түүнчлэн Сэнди хар салхины нөлөөгөөр Америкт зарим нэг олон нийтийн мэдээ, сэтгэгдэл бичдэг Huffington Post, Gizmodo болон BuzzFeed вэб сайтууд ажиллахаа больсон хэмээн эх сурвалжуудаар мэдээлэх болсон байна. Энэ үеэр дээрх сүлжээ сайтууд өгөгдлийн төвд үер бууснаар баттерей унасан хэмээн мэдээлсэн бөгөөд даваа гаригт хар салхи болох үед сайтуудын сүлжээ тасарч эхэлсэн аж.
Э.АНХТУЯА