Голланд мэргэжилтэн Дик Адвокат ОХУ-ын хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулж, тус улсын шигшээ багийг дасгалжуулахаар болжээ. Энэ жилийн эхээр Бельгийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа орхисон Адвокат Оросын шигшээг 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээн, мөн 2014 оны дэлхийн аваргад хөтлөн аваачих болзолтойгоор гэрээг үзэглэсэн байна.
Олон улсын төвшинд Голланд, Өмнөд Солонгос болон Арабын нэгдсэн Эмиратын багийг удирдаж явсан туршлагатай мэргэжилтэн өмнө нь Оросын “Зенит” клубыг дасгалжуулж, тэдний хамт дотоодын Премьер лиг болон UEFA Cup-т түрүүлж байсан юм.
Адвокатад халаагаа өгч буй Гүүс Хиддинкийн тухайд ОХУ-ын шигшээ “Евро-2008”-ын хагас шигшээд хүргэж чадсан боловч энэ жилийн дэлхийн аваргын сонгон шалгаруулалтаас мултарсан учир ажлаа хүлээлгэн өгч байгаа юм. Гэхдээ түүний ачаар оросын хөлбөмбөг нэг шат ахисан гэж болно. Хиддинк цаашид Туркийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах ажээ.
Харин ноён Адвокатын тухайд ирэх сараас эхлэн ажлаа хүлээн авах бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр “Хиддинкийн ажлын үр дүн, гайхалтай чадварын ачаар бид Евро-2012-т төвөггүй шалгарч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Дашрамд сануулахад, оросууд Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын эхний тоглолтоо ирэх есдүгээр сарын 3-нд Андоррын багийн эсрэг хийх юм. Тэд мөн Армень, Ирланд болон Словакийн багтай хамт нэг хэсэгт хуваарилагдаад байгаа билээ.

С.Цэлмэг