Ажил дээрх дурлал өөрийгөө сайхнаар илэрхийлэх тэмүүлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ажил дээрх дурлал өөрийгөө сайхнаар илэрхийлэх тэмүүлэл өгнө

Мөрөөдлийн хайртай хүнээ олох нь тийм ч амар зүйл биш ээ. Хувь тавилан Та хоёрыг хаана учруулахыг урьдчилж хэн ч таах аргагүй.

…Нийтийн тээврээр зорчиж байхад уу, дэлгүүрт үү, үдэшлэг дээр үү хаана гэдгийг хэнч мэдэхгүй билээ. Хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн гайхалтай учрал ажил дээр тань тохиох ч юм билүү. Үнэн хэрэгтээ бид ажил дээрээ өөрийнхөө өдөр тутмынамьдралын гуравны нэгтэй тэнцэхээр цаг хугацааг өнгөрөөдөг. Тэгэхээр ажлын газартхайр сэтгэлийн харьцаа үүсэх магадлал өндөр байгаа биз дээ .

Учрал бүхэн Мендельсоны цоглог аялгуунд бөгж солилцохоор төгсдөггүй нь харамсалтай. Хамтрагчтайгаа үүсгэсэн богино настай дурлалын түүх ажлаасхалагдсанаар төгсгөл болж ч болох юм.

Бяцхан статистик сөхье.
•    “Амттайхан хосууд” маань ихэвчлэн 15-20 хүнтэй цомхон байгууллагад “төрдөг” .
•    Лондонгийн нэгэн хэвлэлд мэдээлснээр бол ажил дээрх хайр дурлал хамгийнамархан, нэг зэрэг олноор мэндэлж болох салбараар:
1.    Кино болон телевизийн зураг авалтын баг
2.    Сонин, сэтгүүлийн редакц . Бүх л хэвлэл мэдээллийн газар
3.    Харин хамгийн сүүлчийн байрт цагдаагийн хэсэг, номын сан шалгарсанбайх юм.

Ажлын ширээний ард “алим хувааж идэх” нь

Ажлын газар. Энэ бол Та өөрийн амьдралын “тусгаар тогтнолыг зарлах” орчин гээд төсөөлдөө. Энд бид зөвхөн цалин авах гэж суугаагүй шүү. Та гайхах хэрэггүй. Бид басамардаг юм шүү. Гэр бүл, эхнэр, нөхөр, үр хүүхэд гээд “галзуурмаар” олон асуудлаастүр боловч хөндийрч хамт олныхоо дунд өөр асуудалд анхаарлаа төвлөрүүлэн “амардаг” гэхүү дээ .

Хамт олны доторх уур амьсгал “эрүүл” газарт нэг нь нөгөөгөө ойлгох, дэмжих, бүр хайрлах энгийн хэрнээ таатай харилцаа шингэсэн байдаг юм. Ийм хамтач уур амьсгалнэвт шингэсэн газарт өчүүхэн төдий оч хаяхад л хайрын гал дүрэлздэг. Ингээд л ажил дээрх хайрын түүх бичигдэж эхлэх нь тэр. Хамт олон дотроос хоёр нь соронзтой юмшиг л хоорондоо татагдаж бусдаас онцгойрон тасарна. Усны эргүүлэг адил сэтгэлийндавалгаанд автагдсан тэдний дунд хамт олон ихээр нөлөөлдөг.

Тэднийг тойрсон элдэв хов жив, цуурхал, сайн муу үйл явдлууд хамт олныг чдоргиож нөгөө эрчтэй эргүүлэгт хаман оруулдаг. Ингээд л ажлын цагийг үл тоон хос хоёрын тухай шинэхэн мэдээг ам булаалдан шивнэлдэж тэдний хайр дурлалд уярсан нэг нь магтан шагшиж, атаархсан нэг нь өө сэв бүрийг нь шүүрэн муучилж, мэтгэлцэж гарна даа. Ажил дээрх дурлалын түүх нь сэтгэл судлаачдын тодорхойлсноор өөрийн сайн муу талтай. Тохиолдол бүр өөрийн эерэг сөрөг үр дагаврыг учруулдаг юм. Тэгвэл ямар эерэг хандлага байна вэ.

Эерэг тал

•    Сэтгэлд таагүй явдлуудыг мартагнуулж, шинэ мэдрэмж төрүүлснээр хосууд сэргэлэнцовоо болно. Та хэнтэй ч үерхээгүй үед Өдөр тутмын хэвшмэл ажлаас хүн өөрийнэрхгүй уйдаж залхдаг.

•    Гэтэл гэнэт учирсан дурлал таныг сэрээж мартагдсан хуудсууд сэргэж эхэлнэ. Ажил дээр тэс өөр сонирхол бий болж өөрийгөө анзаарч өөрчилж эхэлнэ. Дэлгүүр хэсч, гоо сайхнаар шагайж, үсчингээс “зүүгдэнэ”. Өвдөг гарсан өмдөө шинэ загварын банзлаар сольж, мартах шахсан маникюр байнгын арчилгаа болсон байна. Энэ бүхнээс Та төсөөлшгүй их таашаал авсан байх болно.

•    Ажил дээрх дурлалын түүх таныг төдийгүй таны гэрийн тавилгыг ч өөрчилж болно. Энэ нь өөрийгөө эерэг сайхнаар илэрхийлэх тэмүүлэл бий болсонтой холбоотой. Дурлалд хайлсан хэн ч амьдралдаа мөрөөдөж байгаа эргэлтийг хийдэг. Дурлал л ийм хачин жигтэй үйлдлийг хийлгэж чадах байх. Ийм дурлал гэрлэлт эсвэл салалтаар л төгсөнө. Гэхдээ энэ бүхэн одоо биш харин дараа нь. Харин одоохондоо ажил дээрээ уйдах завгүй шинэ мэдрэмжээр амьсгалах болно. Дурласан хэн ч өглөө босоод ажил хэргийнхээ тухай эерэг сайханбодол тээсээр ажилдаа очно. Халуун, хүйтнийг үл анзааран хотын хаанаас чажил руугаа яаран тэмүүлнэ. Ажлын бүтээмж ч өсч удирдлагаасаа сайшаалхүртэнэ. Оройтно гэдэг залхаалт шийтгэл биш харин өвөрмөц маягийн баяр баясгалан болж хувирдаг. Гэтэл бид хоцрох, оройтоход ямар дургүй байлаа даа. Дурласан үед ажлын бүтээмж нэмэгдэж, сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг нь хамгийн гол эерэг үзүүлэлт.

•    Таны энэ байдал нүдэнд үл харагдах гинжин холбоог үүсгэх учраас хамтолондоо эерэг сайнаар нөлөөлж болдог. Хамт олон тань тайван, эелдэг харьцаагаар хандаж эхэлнэ. Гэхдээ ийм орчинг бүрдүүлэх хамгийн гол нөхцөлнь танай хамт олон Та хоёрын тухай элдэв үндэслэлгүй хов жив, цуу яриагаартархсан биш жинхэнэ бодит мэдээлэлтэй байх ёстой.

•    Хэрвээ Та дэлгүүр, тээврийн хэрэгслэл гээд ажлиас гадуур танилцсан болөөрсдийгөө таниж мэдэхийн тулд удаан хугацаа хэрэгтэй болно. Гэтэл хамтажиллдаг хоёрт өөрсдийгөө ойр дотно таниж мэдэхэд хамгийн тохиромжтой орчин болно.

•    Дурлалт хоёрт хоорондоо ярилцах сэдэв хайх шаардлага гарахгүй нь бас нэгэн давуу тал.

Сөрөг тал

Хамтдаа нэг дор ажилладаг учраас ховын “шувуухай “ цөөнгүй нисч, энэ нь заримтохиолдолд хэрүүлийн шалтаг, нөхцөл болж өгдөг.

• Ажил дээр хайр сэтгэлийн холбоо тогтоосон нь зарим нэг хүмүүсийнатаархлыг төрүүлж, эцэст нь энэ нь ажил муу хий дэг гэсэн дүгнэ лтээр илэрч гарна. Залхуу, ажлын чадваргүй зэрэг нэр зүүж эхэлнэ.

• Хос хоёрын нэг нь удирдах албан тушаалтай харин нөгөө нь гүйцэтгэгч болбүр ч хүндхэн байдалд орж болзошгүй. Хэн нэг нь халагдах магадлал өндөр. Албантушаалаа урвуулсан гэх үү, ажлын алдаа гаргасан гэх үү … гэх мэт шалтаг юу мундах вэ. Тун ховор тохиолдолд гэр бүл болдог.

• Ажил хэрэг, хувийн амьдрал, гэр бүл гэсэн гурван чухал асуудлын хоорондохялгаа арилснаар бүгд утгаа алддаг. Үргэлж хамтдаа байна гэдэг бол бие биеэсээ уйдах шал тгаан болдог. Эрт орой хэзээ нэгэн цагт халуун эхэлсэн дурлал ажил хоёрын алийг нь сонгох вэ гэдэг асуудал тулгарна. Энэ нь дурлалт хосын дунд дуусашгүй хэрүүлийн алим болон хувирна.

• Ажил дээрх дурлалын түүхийн гэрчүүд нь хэтэрхий олон хүн байдаг. Даргацэрэггүй бүгд ий н нүдэнд ил учир өрнөлтийг нуух аргагүй. Нууж чадлаа ч их л удахгүй амнаас ам дамжин тархах нь мэдээж. Хамт ажиллагчдын зүгээс үл зөвшөөрөх сөрөг байр суурьтай хэсэг нь дийлэнх байдаг учир дүгнэлт мэдээж сөрөг байна.

• Хэрэв хайр сэтгэлийн түүх таагүй байдлаар төгсвөл хэн нэгнийх нь карьер, ажил сөргөөр нөлөөлж, албан тушаалаасаа ч огцорч болно. Шинэ дурлалдаа “шатаж” буй хуучин хүнтэйгээ ажил дээрээ байнга тааралдана гэдэг бэрх зүйл шүүдээ … Тэгээд ч хамт олныг хоёр талд хуваах, хамт олны уур амьсгалд сөрөг нөлөөүзүүлэх муу талтай.

Тиймээ. Ажил дээрх дурлалын түүх хүндрэл асуудал дагуулсан нарийн ойлголт. Ашиг сонирхол, нэр хүнд, хайр дурлал хамтдаа оршин тогтоно гэдэг хэцүү. Хэрэв хэн нэг нь үүни йг тогтоон барьж чадаж буй бол энэ – жинхэнэ урлаг, жинхэнэ дипломат.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж