
УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр өнөөдөр 14.00 цагийн байдлаар УИХ-ын 71 гишүүнээс гурав нь гадаадад, орон нутагт хоёр гишүүн ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Баярцогт Канадад, Ж.Батзандан АНУ-д, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ БНСУ-д тус бүр ажиллаж буй аж. Харин УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Төв аймгийг өнөөдөр зорьсон бол УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймагт ажиллаж байгаа ажээ. Тэрбээр тойрогтоо ирэх сарын 20-н хүртэл ажиллах юм байна. Харин эрүүл мэндийн улмаас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Одонтуяа нар ажлаасаа чөлөөлөгдсөн бол бусад 64 гишүүн ажлаа хийж байна.
Г.Дарь