“Эрх чөлөөний хөшөө”-г засварлаж дууслаа

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

“Эрх чөлөөний хөшөө”-г засварлаж дууслаа

Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн Нью-Йорк хотод байрлах “Эрх чөлөөний хөшөө” 1885 онд тус улсад ирснээсээ хойш анх удаа томоохон сэргээн засварлалтад орсон байгаа. Хэдийгээр “Эрх чөлөөний хөшөө”-г өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтэд харуулах байсан ч АНУ-г ниргэсэн “Сэнди” хар салхинаас болж, нээлтийн ажиллагаа өнөөдрийг хүртэл саатжээ.
ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэгдсэн “Эрх чөлөөний хөшөө”-г сэргээн засварлахад 30 сая ам.доллар зарцуулсан бөгөөд уг ажлыг бүтэн жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Хөшөөг сэргээн засварлах төслийн хүрээнд суурьнаас нь титэм хүртэл бүрэн засч сайжруулсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж