Тэд ингэж жиргэжээ.
Дуучин Бритни Спирс:
-Ямар ч цаг үед сэтгэл санаагаараа та нартайгаа хамт байх болно. Бүх зүйл эргээд сайхан болно гэдэгт итгэж байна. Бүгд бие биендээ хүнд, хэцүү цаг үед харамгүй туслая.
Дуучин Лэди Гага:
-Сүүлийн өдрүүдэд Америк даяар маш харамсалтай, аймшигтай зүйл тохиолдож байна. Би өмнө хэзээ ч хар салхинаас ийм ихээр айж байгаагүй. Гэтэл миний төсөөлснөөс ч байдал маш хүнд байгааг харлаа. Би болоод манай гэр бүлийхэн маш их санаа зовж байна. Учир нь миний ойр дотны найзуудаас Бруклинд амьдарч байгаа олон хүн бий. Түүнчлэн орон гэрээ алдсан хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь миний санааг зовоож байна.
Дуучин Кристина Агелира:
-Аймшигт хар салхинаас болж олон хүн орон гэрээ алдаж байгаад маш их харамсаж байна. Гэхдээ бүх зүйл эргээд хэвэндээ орно гэдэгт би итгэлтэй байна. Та нартаа хайртай шүү.
Жүжигчин Жиль Марини:
-Байгалалийн гамшигт нэрвэгдэж байгаа Америкчууд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч бүх зүйл эргээд хэвэндээ ороосой гэж гэр бүл, урлагийн ертөнцийн найзууд маань бүгд та нарын төлөө залбирах болно.
Олимпийн аварга Серена Виллиамс:
-Бурхан минь, хар салхинаас болж дахин хүний амь бүү эрсдээсэй билээ. Сэнди хар салхи хурдан алга болоосой гэж хүсч байна.