Загварын ертөнцийн шилдгүүдийн нэг Германы топ модель, загвар зохион бүтээгч Хайди Клум өнгөрсөн даваа гаригт эхэлсэн Сэнди хар салхинаас болоод удаан хүлээсэн “Halloween”-ий үдэшлэгтээ оролцож чадахгүй болсноо мэдэгджээ. Тэрээр өнөөдөр буюу 31-нд Нью-Йоркийн “NYC"s Finale”-д болох Halloween-ий үдэшлэгт оролцох байсан бөгөөд уг баярт Клеопатрагийн даашинзаар гангарна хэмээн US Weekly-д мэдэгдээд байсан юм. Гэсэн ч “Нью-Йоркод маш их салхитай, хот тэр аяараа усанд автсанаас болоод аюулгүй байдлаа хангах үүднээс “Halloween”-ий үдэшлэгт оролцож чадахгүй боллоо” хэмээн тэрээр өөрийн албан ёсны вэб сайтдаа өглөө мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА