Б.Бадраагийн нэр төрд халдах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Б.Бадраагийн нэр төрд халдах нь ихэсчээ

Өмнөговь аймгийн зарим удирдах албан тушаалтнууд Засаг дарга Бадараагийн нэр төрд илт халдаж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Саяхан буюу энэ сарын 29-ны өдөр Т9 телевизээр нийтлэгдсэн нэгэн мэдээлэлд тус аймгийн Засаг дарга Бадарааг БНСУ-д биеэ эмчлүүлэн хагалгаанд орохоор очсныг нь гуйвуулан тус улсад “зугаацахаар очлоо”, “төрийн мөнгөөр тоглолоо” хэмээн мэдээлэглдчихжээ.

Уг асуудлыг Өмнөговь аймгийн нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга болоод тус аймгийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, Бат-эрдэнэ нар засаг даргатай холбоотой ташаа мэдээлэл хэвлэлээр ингэж их нийтлэгдсэн нь цаагуураа улс төрийн шинж чанартай.

Тун удахгүй орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан явуулж буй эсрэг намынхны хийж хуудуутай үйлдэл хэмээв. Түүнчлэн өмнө нь Өмнөговийн засаг даргын талаар “ганцад хоригдлоо”, “АТГ-т шалгагдлаа” гэх мэдээлэл үе үе цацагдаж байсан ч үүгийг тэд сонгууль дөхсөнийг илэрхийлж буй дохио гэж хэмээлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.CHUHAL.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж