Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд “Монгол поп 2” цомгоо гаргахаар шинэ уран бүтээлүүдээ туурвин сонсогч, фенүүддээ хүргэж эхэлсэн билээ.
Д.Болд ээлжит бэлгээ барьж байна. Энэ бол түүний "Үүлэн домог" шинэ дуу. "Монгол поп-2" цомгийн хамгийн эхний бүтээл "Үүлэн домог" хэмээх гайхалтай дуу маргаашнаас эхлэн сонсогчдын хүртээл болох гэж байна. Реппер Rokit Bay-тэй хамтран дуулсан “Үүлэн домог” дууг зөвхөн www.facebook.com/BOLDcamerton цахим хуудсанд зочлон, сонсох боломжтой. “Нүүрэн ном”-ын найзууддаа барьж буй Төрийн соёрхолтын бэлэг тань таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Г.Даша