
Өвөрхангай аймгийн сонгуулийн хорооны дарга Д.Баяртогтохыг албан тушаалаасаа огцрохыг тус аймгийн Ардчилсан намынхан шаарджээ. Түүнийг тус намынхан сонгуулийн хуулийн ноцтой зөрчлийг шалгаж нягтлах үүргээ биелүүлэлгүй, нэг намын талд үйлчилж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн байна. Тэд шаардлага гаргах болсон шалтгаанаа “Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч П.Загарзүсэм, Д.Тогтохсүрэн, И.Доржсүрэн нар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг зөрчин заасан хугацаанаас урьтаж сурталчилгаагаа эхлүүлсэн Тухайлбал, нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, И.Доржсүрэн нар 3 сая 800 мянган төгрөгөөр 20 мянган ширхэг сонин хэвлэн төрийн байгууллага болох багийн төвүүдээр дамжуулан үнэгүй тараасан. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд аливаа нам эвсэл, нэр дэвшигчид сонгуульд нэр дэвших эрх бүхий үнэмлэхээ гардаж аваагүй нөхцөлд сонгуулийн сурталчилгаа хийхийг хатуу хориглоно гэж заасан байдаг. Тиймээс Өвөрхангай аймгийн Ардчилсан намынхан “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь ирэх арваннэгдүгээр сарын 6-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх ёстойг сонгуулийн хорооны дарга Д.Баяртогтох мэдэж байх ёстой атал өнөөг хүртэл арга хэмжээ авахгүй байна” хэмээн тайлбарлажээ.
Г.Дарь