Ресурс” компанийн ахлах зөвлөх Сара Армстронгийг Авлигатай тэмцэх
газраас шалгаж эхлээд байгаа. Түүнийг ямар хэрэгт сэжиглэн шалгаж
эхэлсэн, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа.
-Сара Армстронгийг ямар хэрэгт буруутган шалгаж эхэлсэн бэ?
-Ашигт
малтмалын газрын дарга Д.Батхуягийг мөрдөн шалгах явцад “Саусгоби
Сэндс” компанийг зайлшгүй шалгах хэрэгтэй болсон. Тиймээс энэ хэрэгт
холбоотой байж болзошгүй гэж үзэн, тус байгууллагын хуулийн ахлах
зөвлөхийг Буянт-Ухаагаас гадаад руу нисэх гэж байхад нь таслан
зогсоосон. Одоогоор Сара Армстронгийг яг ямар хэрэгт сэжигтнээр татсан
тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна.
-Цагдан хорьсон гэж үнэн үү? 10 гаруй цаг байцаалт авсан гэж эх сурвалжууд мэдээлээд байгаа тухай?
-Сара
Армстронгийг цагдан хорьсон зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа
хуулийн дагуу үргэлжилж байгаа. Түүнийг Монгол Улсын хилээр гадагш гарах
эрхийг нь түр түдгэлзүүлсэн байгаа.