
Монгол Улсын хэмжээнд 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тоо байдаг. Түүний 28 мянга нь насанд хүрээгүй иргэд байдаг аж.
Нийгмийн халамжийн хуулиар түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх заалт байдаг ч хуулийн заалт хэрэгжихдээ алдаа гардаг талаар уулзалтад оролцогсод хэлэв. Энэ талаар “нийслэлийн дүүргүүдийн НХҮГ-ууд хөдөлмөрийн чадвараа 80 хувь хүртэл алдсан иргэдэд олгодог. Энэ бол нийгмийн даатгалын болон бусад хуулиар тодорхойлогдсон зүйл. Хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг бол төрлөхийн хараагүй, дүлий иргэдэд хамаарахгүй. Тэд хуулийн дагуу хөнгөлөлтөө эдэлдэг. Харин хөдөлмөрийн чадвар алдаглт гэдэг бол эрүүл саруул явж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаардаг” гэсэн хариулт өгч байв.