“Тэнгис”-т Төмөр хүн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Тэнгис”-т Төмөр хүн ирлээ

“Тэнгис” кино театрт өчигдрөөс эхлэн “Box office”-ийг тэргүүлж байгаа “Төмөр хүн-2” кино гарч эхэллээ. Paramount Pictures, Marvel студийн бүтээл “Төмөр хүн” киноны хоёрдугаар анги нээлтээ хийсэн даруйдаа л нийт 428,000,000 ам.долларын ашиг олсон байна. Найруулагч Jon Favreau-ын “Төмөр хүн” киноны нэгдүгээр анги 2008 онд олны хүртээл болж, тэр жилдээ ашиг орлогоороо тэргүүлж, нэр хүнд, амжилтыг олсон юм. Тэгвэл удаан хүлээсэн мөч ирж “Төмөр хүн-2” нээлтээ хийлээ.
Адал явдал, уран зөгнөлт энэхүү киноны зохиолыг Британийн авьяаслаг зохиолч Justin Theroux үргэлжлүүлэн бичиж, өмнөх ангийн гол дүрийн жүжигчид болох Robert Downey Jr, Cwyneth Paltrow, Don Cheadle нарын жүжигчид дээр Mickey Rourke, Sam Rockwell, Samuel L.Jackson, Scarlet Johansson зэрэг алдартай жүжигчид нэмэгдэн киног улам сонирхолтой болгосон гэнэ. Ер бусын хүчирхэг, супер баатруудын сүүлийн үеийн нүүр царай болсон Tony Stark нь шинийг санаачлагч, эрдэмтэн, тэрбумтан, хуяглагдсан төмөр хүн юм.
Пуужин мэт хөөрөгч хүчирхэг “Төмөр хүн”-ий шинэ адал явдлууд “Тэнгис” кино театрт та бүхнийг хүлээж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж