“С.Гантуяа чөлөөлөгдсөн нь компанийн дотоод асуудал”

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

“С.Гантуяа чөлөөлөгдсөн нь компанийн дотоод асуудал”

“Оюутолгой” компанийн төслийн менежментийн мэргэжилтэн С.Гантуяа аравдугаар сарын 23-нд  удирдлагууддаа Монгол ажилчдын хөдөлмөрийг шударгаар, ялгаварлалгүй үнэлэх нөхцөл бүрдүүлэхийг хүссэн захидал явуулснаас болж ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ.

Энэ асуудлыг тодруулахаар news.mn “Оюутолгой” ХХК-д хандлаа. “Оюу Толгой” ХХК-аас бидэнд имейлээр хариу ирүүлэхдээ, “С.Гантуяаг ажлаас чөлөөлсөн тухай асуудал бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдсан ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын буюу компанийн дотоод асуудал” гэжээ. Хувь хүний нууц, эрхийг хүндэтгэх үүднээс тухайн ажилтны зөвшөөрөлгүйгээр тайлбар хийх боломжгүй гэдгийг Оюу Толгой ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.  

С.Гантуяа нь “Оюутолгой” ХХК-д 1,7 жилийн хугацаанд ажиллахаасаа өмнө олон улсын байгууллагуудад төслийн менежерээр ажиллаж байсан, Британи, Голландад бакалавр магистрын зэрэг хамгаалсан эмэгтэй аж.  Тэрбээр компанийн захирлууддаа цахим шуудангаар дээрх утгатай шаардлага явуулсны дараа компаниас нь түүний ажлын цахим хаягийг хааж, үнэмлэхийг нь хүчингүй болгон, ажлынхаа хаалгаар нэвтрэх боломжгүй болгосон хэмээх өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж