Украины сонгууль шүүмжлэл дагууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Украины сонгууль шүүмжлэл дагууллаа

Украины сонгуулийг Европын холбоо болон АНУ шүүмжилж байна. Европын парламентын Германы депутат Эльмар Брок тус улсыг “путинжих” замд орлоо гэсэн байна.

Украинд болж өнгөрсөн парламентын сонгуулийг  олон улсын ажиглагчид олон тооны зөрчлийг харлаа гэж ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Хөршийн бодлогын өргөжилтийн асуудал эрхэлсэн еврокомиссар Штефан Фюле нарын Брюссельд аравдугаар сарын 29-нд гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Мэдэгдэлд тэмдэглэснээр "Шинэ парламент нь сонгогчдын хүсэл эрмэлзлэлийг  соёлтойгоор төлөөлнө гэж бид хүлээж байна” гэсэн. Мөн олон улсын стандартаар явагдаагүй шүүхийн үйл ажиллагаа нь сөрөг хүчний лидерүүдийг сонгуульд оролцуулсангүй гэж тэмдэглэжээ. Бүх саналыг будлиангүй тоолж,  дүнгээ гаргахыг Европын холбооны төлөөлөгчид Украины эрх баригчдад хандан уриалжээ.

Мөн Германы Христийн Ардчилсан холбооноос европарламентын депутат, Олон улсын байнгын хорооны тэргүүн Эльмар Брок (Elmar Brok) Украины парламентын сонгуулийг эрс шүүмжилжээ. Виктор Януковичийн захиргааны аппарат Оросын талыг баригч Бүс нутгийн намын давамгайллыг бий болгохын тулд бүх аргаа өргөнөөр ашиглав гэж тэр Deutschlandfunk радиод ярихдаа хэлсэн байна.

Тэрээр Украин ба Европын холбооны хооронд байгуулахаар бэлтгэсэн чөлөөт худалдааны эвслийн гэрээг хойш тавих нь зүйтэй гэж үзлээ. Сонгуулийн будлианы мэдээ нь баримтыг батлах үндэслэл өгөхгүй байна. Украинд улсыг “путинчлэх” үйл ажиллагаа явагдаж байгааг тэр хэлэв.

Украины сонгуулийн талаар өөрсдийн дургүйцлийг Америкийн засаг захиргаа илэрхийлсэн. “Сонгууль ерөнхийдөө тайван хийгдсэн ч сонгуулийн явцад будлиан ихээхэн гарсанд нь бид зовинолоо илэрхийлж байна” хэмээн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгджээ.

Өмнөх пөрлөментын сонгуулиас нэг алхамаар ухарлаа гэсэн болгоомжлол гарсаныг тэрээр онцолжээ. Сонгуулийн албан ёсны урьдчилсан мэдээ ба сөрөг хүчний  авсан мэдээ маш зөрөөтэй байгаа нь тэдний эргэлзээг төрүүлжээ. Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээгээр Януковичийн нам илт давуутай байгаа бол Юлия Тимошекогийн намын тооллогоо тэдний зөрөө дөрвөн хувьтай байгаа ажээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж