Хурц, тод нүүр будалт, эрс шийдэмгий өнгө төрхийг харуулах үс засалтаараа бусдаас ялгардаг дуучин Жейси Жей өнгөрсөн амралтын өдрөөр нүүрэндээ ямар ч будалт хийлгээгүй Лос-Анжелосын гудамжаар алхаж яваад папараццид өртжээ. Үргэлж чамин тансаг нүүр будалт, хээнцэр хувцастайгаар олны өмнө харагддаг Жейси энэ удаа будаггүй төрхөөрөө фэнүүддээ харагдахаас төдийлөн айгаагүй бололтой. Хар өнгийн хүрэм, Converse-ийн гутлаар гангарсан тэрээр өөрийн шинэ уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаа дуу бичлэгийн студи руу явах замдаа дэлгүүр орж байгаад ийнхүү папараццид өртжээ.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард “Elle” сэтгүүлд өөрийн хувцаслалт имижийн талаар ярилцлага өгөхдөө “Би одоогоос гурван жилийн өмнө нилээн ширүүн гэмээр хурц, тод өнгө аястай хувцасладаг байсан бол одоо эмэгтэйлэг, дур булаам стиль имижийг бүрдүүлэхийг хүсдэг болсон” хэмээн ярьжээ.
Э.АНХТУЯА