хүүдээ улсын машиныг “бэлгэлжээ”
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан "Манай Засаг дарга Ж.Баянмөнхийн машиныг хүүд өгөх зөв" гэсэн шийдвэр гаргажээ.
Манай хуулийн буруу тогтолцоог тун чиг овжин ашигладаг юм байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, авилга авч шоронд суусан ч засгийн эрхийг гартаа барьсан хэвээр л байх юм. Энд МАХН-ын дарга Н.Энхбаярыг ярих гэсэнгүй харин бараг 14 хоногийн өмнө Улсын дээд шүүх өөрт нь оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээсэн Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийн тухай ярих гэж байна.
Ж.Баянмөнх анхан шатны шүүхээс 5,1 жилийн хорих ял авсан. Давж заалдах шатны шүүхээс ялын хэмжээ нь бага зэрэг бууруулсаныг Дээд шүүх ийнхүү хэвээр баталсан. Өдгөө энэ хүн шоронд ялаа эдлэж байгаа. Гэвч шоронд хоригдохынхаа хажуугаар албан тушаалаа үргэлжүүлэн хашсаар байгаа нь үнэхээр сонин. Мань хүн саяхан бүр тодруулбал 2012 оны есдүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Лувсанванданд газар олгосон байх юм. Энэ хүн нь тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч бөгөөд энэ хугацаанд газрын зөвшөөрөлгүй автомашин угаалгын газар ажиллуулж байсан байх юм.
Түүгээр ч барахгүй Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Сайнбаяр нь С.Лувсанванданд гурван га газрын зөвшөөрөл олгох тогтоолдоо "Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд даалгасугай" гэжээ. Юу гэсэн үг вэ? Андуураагүй бол аймгийн Засгийн дарга Ж.Баянмөнх ялтан болоод 5-6 сар болж байгаа, түүнээс гадна Улсын дээд шүүх 2 жил 6 сар хорих ялаар шийтгээд байгаа биш билүү. Түүний тавьсан жүжиг дуусах бас болоогүй байна.
Засаг дарга байгаад ялтан болсон Ж.Баянмөнх унаж байсан "Ланд-круйзер-105" машинаа хүүдээ өгчээ. Хамгийн инээдтэй нь тус машиныг дуудлага худалдаанд оруулахад 4-5 хүн оролцжээ. Гэвч тэдгээр хүмүүс “маш сайхан сэтгэл гаргаж” Засаг дарга асан Баянмөнхийн хүү Бадрал З1 сая төгрөгөөр өгчээ. Бас аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан "Манай Засаг дарга Ж.Баянмөнх үр бүтээл¬тэй олон жил ажилласан. Тэр гавьяаг нь өндрөөр үнэлэн машины сэлбэг нэрээр хүүд нь өгчихье" гэсэн шийдвэрт хүрч, Засаг даргын унаж байсан Ланд круйзер-105 машиныг дахин дөрвөн сая төгрөгөөр засуулаад хүүд нь өгсөн байх юм.
Үргэлжлэлийг www.chuhal.mn сайтаас уншина уу