
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн горимын саналтай холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй, бүгдийг санал нэгтэй дэмжиж, төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Тус байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ