Арваннэгдүгээр сар гарахад нэгхэн хоног үлдлээ. Ирэх сард сонгодог тоглолтууд их байх нь. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филрамонийн 40 жилийн ойн энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Филармоний уран бүтээлчид ирэх арваннэгдүгээр сард дөрвөн тоглолт хийхээр бэлтгэл ажил хангагджээ.
Жазз хөгжимд дуртай үзэгчид арваннэгдүгээр сарын 5-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын их танхимд “Баянмонгол” чуулгын тоглолтыг үзэж, жазз хэмнэлийг мэдэрч болох юм. Харин арваннэгдүгээр сарын 6-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд симфони оркестрын сонгодог эгшигт уярч болно. Саяхан 20 жилийн ойн тоглолтуудаараа үзэгчдийг шуугиулсан “Морин хуурын чуулга” Улсын филармонийн 40 жилийн ойд зориулсан дахин арваннэгдүгээр сарын 7-нд Соёлын төв өргөөнөө тоглох бол 9-нд дээрх дөрвөн чуулгын уран бүтээлчдийн нэгдсэн хүндэтгэлийн гала тоглолт болох нь байна.
М.ДӨЛ