Хөгжимчин Терри Кейллир таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Хөгжимчин Терри Кейллир таалал төгсчээ

АНУ-ын нэрт хөгжимчин Терри Кейллир энэ сарын 28-нд өвчний улмаас 67 насандаа таалал төгсчээ. Тэрээр 17 настайгаасаа өөрийн хөгжмийн ертөнцийн карейрээ эхэлж хамгийн сүүлийн цомгоо 2009 онд гаргасан байна. Террийг дэлхийн хөгжмийн ертөнцийн шүтэн бишрэгчид нь Английн “Massive Attack” хамтлагаар нь хамгийн сайн мэдэх билээ.

“Massive Attack” анх 1991 онд “Blue Lines” цомгоо гаргаж байснаас хойш дэлхийн хөгжмийн ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчидтэй болсон юм. Тэрри хамтлагаасаа гадна өөрийн уран бүтээлээр нэрт хөгжимчин Бейт Ортны нэрэмжит “Шилдгийн шилдэг” шагналаас эхлээд хөгжмийн томоохон шагналуудыг хүртэж  байжээ. Түүний хувьд 2001-2009 он бол  уран бүтээлийн хамгийн ургац арвинтай он жилүүд байсан аж. Учир нь энэ хугацаанд Терри өөрийн зургаан цомог гаргаж фэнүүддээ бэлэг барьсан юм. Түүнийг ийнхүү хөгжмийн ертөнц болон гэр бүл ойр дотны хүмүүсээ орхин одсонд олон мянган шүтэн бишрэгчид нь YouTube-ээр түүний уянгалаг хөгжмүүдийг сонсож Twitter-ээр харууслын үгсээр жиргэцгээж байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж