Намуудын санхүүжилтийн асуудлыг хөндөв

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Намуудын санхүүжилтийн асуудлыг хөндөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, “Ардчилал, сонгуулийн туслалцаа” олон улсын хүрээлэн хамтран “Бодлогын шинэчлэл ба улс төрийн үйл ажиллагааны санхүүжилт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд явуулж байна.

Улс төрийн намуудын хараат бус байдалд хамгийн эрсдэлтэй байдлаар нөлөөлдөг зүйл нь санхүүжилт. Ил, далд, хууль ёсны болон хууль бус санхүүжилтийн нөлөөгөөр намууд бизнесийн бүлэглэлийн нөлөөнд автах, гаднын нөлөө бүхий хүмүүсийн эрх мэдэлд орох зэрэг эрсдэлтэй байдалд ордог. Үүнээс хэрхэн сэргийлэх, олон улсын жишгийн дагуу улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх зарчмыг Монголд хэрхэн хэрэгжүүлж болох зэрэг асуудлыг хэлэлцүүлгийн үеэр гадаад, дотоодын судлаачид хөндөн ярилцаж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж