Тавдугаар сарын 19 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 19

Тавдугаар сарын 19-ний баяр

Шавуот
Еврейн ард түмэн Ёс зүйн хууль Тора өгөгдсөний баяр гэгддэг ба еврейн сиван сарын 6-нд тэмдэглэгддэг Израилийн амралтын өдөр юм. Иврит хэлээр “шавуот” гэдэг нь “долоо хоногууд” гэж буух бөгөөд еврейн Песахын хоёр дахь өдрөөс эхлэх долоон долоо хоног юм. Домгоор энэ өдөр Синай ууланд Моисей 10 сургаалтай гэрээнээс сонссчээ. Арван цагаан буяны сургаал нь хүн төрлөхтний ёс зүйн үндэс болох түүнгүйгээр нэг ч улс, нэг ч хүн байж болохгүй гэдэг.  Моисей аман сургаал сонсоод хэсгээс нь бичсэн нь Бичгийн Тора нь болсон байна. Сонссон сургаалынх нь тал нь зөвхөн 150 жилийн дараа бичигджээ. Сонссон Торагийн бичмэл нь олон боть Талбуд ба бусад номууд болдог аж. Тэр нь Мидраш гэсэн ерөнхий нэрээр нэгтгэгдсэн байдаг.
Энэ өдөр еврейчууд хамгийн сайн, боловсорсон үр жимсээ сүмд авчран тахил өргөдөг ажээ

Туркийн залуучууд, спортын өдөр

Залуучууд, спортын өдрийг (Genclik Bayrami) Туркт маш өргөн тэмдэглэдэг бөгөөд үндэсний баярых нь нэг нь юм. Үйлдвэр, албан газруудад амралтын өдөр зарлагдаж бусад хот сууринд байгаа эцэг эхээ эргэхийг ажиллагсдад зөвшөөрдөг аж. Ийм маягаар энэ улсын төрийн баяр нь гэр бүлийн баяр болдог ажээ.  Эхлээд энэ өдөр залуучууд болон спорттой ямар ч холбоогүй байсан ба 1919 оны энэ өдөр Туркийн анхны ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюрк хар далайн Самсун боомтод гадаадын булаан эзлэгчдийн эсрэг цэрэг татлага явуулж байлаа. Гректай хийж байсан энэ дайнд үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд залуучууд ихээхэн идэвхтэй байсан учир  хожим түүнийг залуучуудын баяр болгосон байна.

Үйл явдал

1484 ОН. Москвагийн Кремльд Благовещенскийн сүмийн суурийг тавьжээ. Цагаан чулуун уран барилгыг Псковын мастерүүд таван жилийн дотор босгож, уг сүмийг 1489 онд аравнайлжээ.

1681 ОН. Францад усан онгоцны Лангедокийн сувгийг ашиглалтад оруулжээ. Атлантын далайн Бордо боомтыг Газар дундын тэнгисийн Сет боомттой холбосон уг сувгийг 1666 оноос ухаж эхэлсэн байна. Сувгийн нийт урт нь 242 км болсон ба 10 метрын өргөнтэй, хоёр метрын гүнтэй. Тухайн үедээ уг суваг Францын эдийн засгийн хөгжилтөд чухал үүрэгтэй байсан ба төмөр зам гарч ирсний дараа ач холбогдлоо алджээ.

1815 ОН.
Наполеоны засаглал унасны дараа Австрийн эзэнт улсын эрх мэдэлд очих аюулд тулсан Женев хот кантоны /муж/ эрх мэдэлтэй болоод Швейцарийн холбоонд оржээ. Оросын хаан I Александр энд нөлөөлсөн байна. Оросын хааны шавь нь Швейцарийн нэртэй либерал зүтгэлтэн Фредрик Сезар де Лагер ба тэрээр Женевыг Швейцарийн мэдэлд ороход гол үүрэг гүйцэтгэжээ.  Энэ хэрэг явдалд зориулсан хөшөөг 1869 онд хотын төвд Монбланы гүүрний дэргэд босгосон ажээ.

2002 он. Тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнө дэлхийн 192 дахь тусгаар тогтносон улс бий боллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Зүүн Тиморын арлын 100 мянган иргэд зочид төлөөлөгчдийн өмнө Зүүн Тиморын улсыг тунхагласан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж