Улс төрийн үзэл бодлоор тархи өөрчлөгддөг

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Улс төрийн үзэл бодлоор тархи өөрчлөгддөг

Эрдэмтэдийн сүүлийн үеийн нээлтүүд нь нейробиологи ба “улс төр”-биологийн холбоо нь энэ салбарын тогтоож өгснөөс арай гүнзгий гэж бодоход хүргэж байна.
Өмнө бодож байснаас илүүтэйгээр хүмүүсийн улс төрийн үзэл баримтлал нь тархины өөрчлөлттөй холбоотой гэж  анагаахын шинжлэх ухааны тэргүүлэх  сэтгүүлүүдийн нэг British Medical Journal батлаж байна.
Улс төрийн янз бүрийн намынханы дэмжигчдийн ялгаа аль хир гүнзгий вэ? Сонгуулийн саналын хуудаснаа нэр дугуйлахаас гадна ямар нэгэн нам хөдөлгөөнд хамрагдах нь хэрхэн нөлөөлдөг вэ? Улс төрийн чиг баримжаа хэн нэгний хүлээгүй газарт  хамаатай юу? Эдгээр асуудлууд тийм ч амархан хариулт авахаар шинжтэй биш ажээ.
Нейробиологийн механизмууд ба улс төрийн чиг хандлага хоёрын холбооны талаар British Medical Journal сэтгүүлийн дөрөвдүгээр сарын сүүлчээр хэвлэгдсэн дугаарын редакторын буланд өгүүлжээ. Онцын ялгаагүй мэт мэдээллийг янз бүрээр хүлээн авах нь намуудын хооронд зөрөлдөөн гаргах шалтгаан байхгүй байсан ч нийгмийн чухал асуудлуудыг шийдэхэд зөвшилцөх, нэгдсэн шийдвэр гаргах боломжыг хааж байгаад нь  British Medical Journal сэтгүүлийн редакторууд уншигч нарынхаа анхаарлыг  хандуулж байна.

Улс төр ба тархи
Янз бүрийн намынханы ялгаа нь үнэн хэрэгтээ их гэдгийг гэрчилсэн АНУ-д явуулсан судалгааны үр дүнг Британийн эрдэмтэд үндэс болгон авсан байна. Мичиган ба Пенсильвани мужуудын их сургуулийн хэсэг эрдэмтэд туршилт хийхээр улс төрөөс ихээхэн хол асуудалд зориулагдсан сонины бичлэг хэлбэрээр дөрвөн материал бичээд түүнийг Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын талынханд уншуулжээ.
АНУ-ын газрын зурагт (хэмжээ нь сунгагдсан) бүгд найрамдахчуудыг (улаан) ба  ардчилагч нарыг дэмжигч (цэнхэр)  мужуудыг зуржээ
Уншигчдын хариултыг харьцуулан үзэхэд янз бүрийн намынхан улс төрөөс хол асуудалд ч огт өөр ханддагийг харууллаа. Үүний зэрэгцээ, нейробиологууд тэр хүмүүсийн дүгнэлтийг авах үеэр тархиных нь ажиллагааг соронзон резонансийн томограф аппаратаар хуулбарласан байна. Дүгнэлтийг хийж байгаа бүгд найрамдахчууд ба ардчилагч нарын тархины хэсгүүдийн идэвхжилт янз янз байгааг тэр скан зураг харуулсан байна.

Улс төр ба сахарын шижин
Эрдэмтэдийн санал болгосон сэдвийн нэг нь сахарын шижингийн өвчинг үүсгэхэд зуршил ба амьдралын хэв загвар нөлөөлдөг туйхай байв. Энэ мэдээнд өвчин үүсгэх шалтгааны нэг нь удамшлал гэж бичигдсэн гэнэ. Гуравдугаар шалдтгаанд нь нийгмийн хүчин зүйл нэрлэгдэв. Дөрөвт нь өвчний шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй гэсэн байлаа.
Иргэний эрх ба эдийн засгийн салбарт либерализм нь эрс өөр. Улс төрийн намууд ба дэглэмийг  энд үзүүлсэн схемээр заримдаа ангилдаг
Энэ бичлэг улс төрийн асуудалд огт хамаагүй ч  хоёр намынхан бичлэгийн эрдэмтэдийн гэх дүгнэлтэд өөр өөр үнэлгээг өгч байлаа. Ардчилсан намынхан өвчнийг хангалуун амьдрал ба мэргэжилтэй холбосон хэсгийг зөв гэв. Харин  бүгд найрамдахчууд тийм үр дүнг олж харсангүй ажээ.

АНУ-ын хоёр нам
Ардчилсан нам, Бүгд найрамдах нам хоёр нь Америкийн улс төрийн тайзнаа байгаа үндсэн хоёр хүчин юм. Бүх сонгууль жингээр бараг адилхан хоёр намын зөрөлдөөн дээр явагддаг. Бүгд найрамдахчууд нь эдийн засагт улсын хяналтыг сулруулах, зэвсгийн худалдааг хуульчлах, корпорациудад татварын хөнгөлөлт үзүүлэхийн төлөө байдаг бөгөөд олон нийтийн ёс зүйн салбарт уламжлалыг илүүчилнэ.
Ардчилсан нам нь нийгмийн салбарын хөгжлийг дэмжин боловсрол ба эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэхийн төлөө байдаг. Зэвсгийн эргэлтэд хатуувтар ханддаг ба иргэний эрх чөлөөнд либерал хандлагатай. Тэднээс л ижил хүзйстний гэрлэлтийг дэмжсэн санаа гардаг.
Хоёр нам XIX зуунд бүрэлдэн бэхжээд асуудалд өөрсдийн хандлагаа нэг биш удаа сольж байснаас гадна тогтсон өөрийн дэмжигчидтэй юм. Энэ хоёрын намын улс төрийн амьдрал хэрхэн өөр вэ гэдгээр эрдэмтэдийн судалгаа явагдсан юм.
АНУ-ын улс төрийн намуудын жагсаалтад Марихуанын нам (United States Marijuana Party), Алкоголийг бүрэн хориглохын төлөө нам (Prohibition Party, 1869 онд байгуулагдсан) ба Ажилчдын гэр бүлийн нам (Working Families Party) зэрэг сонин нэртэй нам хөдөлгөөнүүд байдаг. Урт хугацааны турш нэр дэвшигчид дэвшүүлж байгаагүй национал-демократууд, компьютерийн хөтөлбөрийн хулгайг дэмжигчид зэргийг энд нэрлэхэд сонин санагдаж байгаа биз ээ.

Улс төр ба томографи
Улс төр-нейробиологийн туршилтыг өөрсдийн өгүүлэлд дүгнэн цэгнэсэн Мартин МакКи ба Дэвид Стаклер нар Америкийн эрдэмтэдийн саяын судалгаа нь 2006 онд Атланта хотын Эморийн их их сургуулийн сэтгэлзүйчдын хийсэн нээлттэй адилхан гарсныг онцолжээ.
Соронзон резонансын томограф нь тархины эзэлхүүнтэй зургийг гаргаж чаддагаар эмч ба сэтгэл зүйчдын ажлын багаж зэвсэг болсон байдаг.
Тэр үед эрдэмтэд өөрсдийн судалгааг  Journal of Cognitive Neurosciene сэтгүүлд нийтлүүлсэн ба АНУ-ын хоёр гол намын дэмжигчдээс авсан сайн дурынханд намын хүмүүсийнх нь ярьсан хэсгээс үзүүлж туршихдаа илтгэгч нараас ялгаа олохыг хүсчээ. Тэд бүгд л эсрэг намынханы яринаас тэр ялгааг ихээр илрүүлж байлаа. Энэ үеэр авсан томографийн зураглалд тэдний тархи харийн ба өөрийн хүмүүсийг дүгнэхдээ өөрөөр ажиллаж байсан ажээ.

Тархи өөрчлөлтөөс гадна бас бодисын ялгарал нь хүртэл өөр
Намынхаа төлөө сонгуулийг өгсөний дараа  ялагдсан намын сонгогчдын цусанд бэлгийн горманы хурамтлал буурдаг тухай сонирхолтой баримт Британийн эрдэмтэдийн судалгаанд энэ удаа багтаанүй аж.   

Оюуны тоглоом
Мэдрэл ба сэтгэл зүйчдын эртнээс дүгнэсэн нейробиологийн сэтгэмжийн үндэс нь улс төрийн сонголтод нөлөөлдөг тухай  болон ойлголт нь тэдний санаж байснаас гүнзгий гэдгийг Британийн эрэмтэд хэлж байна. Улс төрийн хийрхэл генээс тодорхойлогддог гэдэг нь өнөө ч тодруун ойлголтгүйг хэлэхгүй өнгөрөх арга гүй.

Генетик, физиологи хоёр өөр юуг тодорхойлно вэ?
Саяхан, хурдан шийдвэр гаргахыг хариуцсан ген байгааг гэдгийг баталсан юм. Мөн эрдэмтэд мэдрэлийн эсийн гадарга дахь тэдний төгсгөлийн идэвхжилт нь хүний нийгмийн байр суурьтай холбоотойг тогтоосон байна.

Гэхдээ өөрийн сэтгэмж нь улс төрийн амьдрал нь мэдрэлийн ба сэтгэл зүйн хуулиудаас үүдэлтэй бөгөөд  British Medical Journal сэтгүүлийн зохиогчдын үзэж байгаагаар болж буй хэрэг явдлыг сайнаар ойлгоход нь тустай ажээ. Улстөрчид амлалтаа биелүүлдэггүй байх явдал нь тэдний гэм гэдгээс гадна сонгогчид сонссоноо бүрэн дүүрэн сэтгэн бодож чадалгүй болж буй хэрэг явдлыг шүүж байгаас  бас хамааралтай. Хэрэв эрдэмтэд хүнд бусдын алдаа нь тод томруун харагддаг гэж үзэж буй бол энэ үр дүн улс төрийн амьдралд санаандгүй нөлөөг гаргаж болох юм. Хэрэв хүн өөрийнхөө тархийг ухааралгүйгээр худал  ажиллааад байгааг мэдээд авбал эцэст нь тархины эзэнд л хэрэгтэй бус уу?

Хүүхдүүд эцгээ консерватор болгодог
Хүүхэд төрснөөр улс төрийн үзэл бодол өөрчлөгддөг. Улстөрчдийн өөрсдийнх нь бодож байгаар биш л дээ. Америкийн нийгэм судлаачдын явуулсан нэгэн судалгаа гэр бүлд хүүхэд гарч ирснээр  улс төрийн үзэл баримтлал өөрчлөгддөгийг тогтоосон байна. Хүүхэд төрсний дараа эцэг нь консерватор болж, эх нь либерал болдог ажээ.
Хойд Каролина мужийн их сургуулийн судлаачид өөрсдийн судалгааны дүнг Торонто хотноо болсон улс төр судлаачдын жил тутмын их хурал дээр танилцуулсан байна. Эцэг ба эхийнх нь улс төрийн үзэл баримтлалыг  зэрэгцүүлэн үзэхээр тэд өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цуглуулсан анкетуудад задлан судалгаа хийжээ.
Гэр бүл ба улс төр
Гэр бүлийн байдал сонгуульд нөлөөлдөг сэдэвт эрдэмтэд анхаарсан нь бас учиртай. Сүүлийн хэдэн  жилд Америкийн улстөрчид улам ч илүүтэйгээр гэр бүлдийн сонгогчдод хандах болсон байна. Бүгд найрамдах нам 1990-ээд онуудад “гэр бүлийн үнэт зүйлийг” эрхэмлэдэг нам гэж өөрийгөө  танилцуулсан нь гэр бүлийн тэргүүн нарт ихээр нөлөөлсөн ажээ.
Ер нь бол бүгд найрамдахчууд нь ардчилагч нараасаа илүүтэй консерваторууд билээ. Шашны онцгой үүрэг, галт зэвсгийг хуульчлах, арилжааны байгууллагуудын татварын хэмжээг бууруулах зэрэг нь бүгд найрамдахчуудын гол баримтлал билээ.
Харин ардчилагч нарт бол нийгмийн хөгжлийн хөтөлбөр нь сонгуулийн сурталчилгаанд давамгайлна. Тэдний нэр дэвшигч хүлэмжийн хийн хаягдалд ихээхэн хөрөнгө гаргахыг уриалж байдаг.

Ээж ба аав
Наяад онд явуулсан судалгааг 2008 оныхтай харьцуулж үзэхэд эх ба эцэг нар нь улс орны удирдагч болох хүнийг сонгохдоо өөр өөр хандлагатай байгаа нь харагдав. Тэр өөр өөр хандлага нь заримдаа их сонирхолтой харагдаж байна. Аляска мужийн захирагч асан Сара Пэйлин Бүгд найрамдах намаас тус орны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн билээ.. Таван хүүхэдтэй байгаа  нь түүний төлөө эхчүүдийн саналыг татна гэсэн тооцоотой байсан юм. Гэтэл судалгаанаас харахад тийм биш байлаа. Насанд хүрээгүй охин нь жирэмсэн байсан нь бас нэг их сөрөг нөлөөг гаргасангүй.
Канадын улс төр судлаач Роберт  Альтмайерын явуулсан судалгаагаар нас ахих тутам хүмүүсийн үзэл бодол консерватив тал руугаа явдаггүй гэж харуулсан ажээ. АНУ ба Канадад хүмүүс нас нэмэгдэх тутам илүү либерал болдог байнаэ. Тэр нь хүүхэдгүй хүмүүсээс их гарчээ.
Пэйлины төлөө хүүхэдтэй ба хүүхэдгүй эмэгтэйчүүд тэнцүү тоогоор санал өгсөн аж. Сонгуулийн дараа америкчууд дөрвөн хүүхэдтэй Жо Байдан дэд ерөнхийлөгч нь болсон Барак Обамаг илүүд үзсэн билээ. Яагаад?
Ирак ба татвар
Дүгнэлтээ гаргахаас өмнө судлаачид эцэг, эхчүүдийн Иракийн дайныг хэрхэн үзэж байгааг нь сонирхжээ. Бүгд найрамдахчууд дайныг дэмжин, татварын хэмжээг бууруулахын төлөө байсан бол ардчилагч нар тэс эсрэг байв. Эдгээр асуудлын хариу эрдэмтэдэд дүгнэлтээ хийхэд нь тус болсон байна. Хүүхэдтэй эхчүүд дайныг зогсоохын төлөө байгаа хүмүүсийг дэмжсэн байна. Иракт хүүхдээ дэлхийн нөгөө хэсгийн сонирхолын төлөө эхчүүд алдахыг хүссэнгүй.

Декретын амралт?  Үгүй, хүү минь тэр чинь зөгнөл

Бага орлогтой, хүүхэд харах хүний хөлс төлж чадахгүй эмэгтэйчүүд Сара Пэйлин шиг төрөөд гурав хоногийн дараа ажилдаа орохгүй биз. Нөгөө талаасаа эх төрсний дараа хөдөлмөрийн чадвараа алдах хэсэг үеийг дамждаг. АНУ-д декретын амралт гэх төэлбөртөй амралт үгүй. Тиймээс нийгмийн халамжаас хасахыг америк эмэгтэйчүүд хүсээгүй нь ойлгомжтой.
Хангамж дайн хоёрт бүхнийг тулгах нь бас буруу. Эцгүүд нийгмийн хангамжийн асуудлаар хүүхэдгүйчүүдээс илүүтэйгээр консерватив хандлагатай аж. Тэд нийгмийн хангамжийг нэмэгдүүлэхийн эсрэг байлаа. Гэр бүл нь төлмөртөй жирэмсний амралттгүй байсан ч тэдний үзэл бодол хувирсангүй. Харин дайны асуудлаар эрчүүд нь эмэгтэйчүүдээс илүүтэй өөр байлдаад байх талдаа л байлаа.

Хайр ба ажлыг цусны бүлгээр
Дэлхийн олон орнуудын хүмүүс цусны бүлгийн талаар бодож анзаараад байдаггүй. Харин Японд бол байдал эрс өөр. Тэнд цусны бүлэгт асар их  анхаарал өгдөг аж. Наран мандах орны хүмүүсийн дунд цусны бүлэг нь хүний зан араншинг тогтоож, ажил болон хайр сэтгэлд нь нөлөөлдөг гэх бодол газар авчээ.
Тухайлбал тэд II бүлгийн цустай хүмүүсийг найдвэртай, өөрийгөө золиослохоос буцахгүй гэдэг.  Мөн тэднийг бүрэг ба сандруу гэнэ. Нэгдүгээр бүлгийн цустай (O) хүн шийдэмгий, бардам аж.  Дөрөвдүгээр бүлгийн (AB) цустай хүмүүс тогтвортой, нарийн хүмүүс ажээ. Харин гурав дахь бүлгийнхэн (B) нар ухаантай гэхдээ өөртөө их хайртай хүмүүс аж.
Японд цусны бүлгээр гадуурхах бурахара гэх ойлголт бий. Ажил олгогчид цусны бүлэг нь таалагдахгүй бол тэр хүнийг ажилд авахгүй байж болдог гэнэ.
Одооноос хоёр жилийн өмнө АНУ-ын Хойд Дакота мужийн  Майнот хотын их сургуулийн  (Minot State University) эрдэмтэд сексийн чиг хандлага нь цусны тодорхой бүлэг ба резус фактортай холбоотойг тогтоосон байлаа. Уламжлалт чиг хандлагатай хүмүүсийн ихэнх нь II бүлгийн цустай, харин гомо нарт тэр нь ховор. Лесби нарт бол харин II бүлэг их тааралддаг ажээ.

Даяарчлалын дулааралд хэн буруутай вэ?
Нүүсхүчлийн хийг (CO²) газраас ялгаруулж байдаг микробуудын физиологи нь бүх нийтийн дулааралын гол буруутан болж таарлаа. Гэхдээ тэд дэлхийн агаар мандалд энэ хийг тийм сүрхий нэмэгдүүлээд байна уу гэдгийг биологчдын гурван бүлэг тогтоохоор оролдов. Калифонийн их сургуулийн (UC Irvine), Колорадо мужийн их сургуулийн (Colorado State University) ба Йелийн их сургуулийн Байгаль орчиныг судлах сургуулийн (Yale School of Forestry & Environmental Studies) бүлгүүд хамтран ажлаад тайлангаа Nature Geoscience сэтгүүлд нийтлүүлжээ. Хөрсөнд амьдардаг нян ба мөөгөнцөрүүд өсч үржин томрох ба амьсгаалах үйлдэлдээ нүүрс хүчлийн хийг ашигладаг гэнэ. Эдрэмтэдийн хийсэн загвар нь дулаан орчинд нянгууд амьсгалахдаа энэ хийг ихээр ашиглах ба харин өсөлтдөө бага зарцуулдаг байна. Орчин дулаарах тусам тэд агаар мандалд бага хийг ялгаруулдаг аж. Ингээд эрдэмтэд миркоб нь даяарчлалын дулаарлын гол хүчин зүйлийн нэг гэдгийг үгүйсгэж чадав. Харин тэд  нүүрс хүчлийн хийн эргэлтийн гол механизм нь болж байна. Өмнө нь хичнээн их дулаарна төдий чинээ ихээр нянгууд нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг гэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж