Сэнди хар салхи шатахууны үнийг хөөргөхгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Сэнди хар салхи шатахууны үнийг хөөргөхгүй

Далайн
хар салхи, байгалийн гамшигт үзэгдлийн дараа тухайн бүс нутагт
шатахууны үнэ огцом өсч, зарим шатахуун түгээх газрууд дураараа үнэ
нэмдэг нь гэм биш зан гэнэ. Харин АНУ-ын зүүн эргийг хамарсан Сэнди хар
салхи багагүй хохирол авчирсан ч шатахууны үнэд тэгтэл өөрчлөлт
оруулахгүй гэж шинжээчид ярьж байгаа аж. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн
албанаас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ 12 центээр
буурч, өнгөрсөн даваа гаригийн байдлаар нэг галлон шатахууны үнэ 3.57
ам.доллар хүрчээ. Гэвч шатахууны үнэ ингэж буурсан нь муж болгонд өөр
өөр байгаа юм. Массачусетс мужид нэг галлон шатахууны үнэ 10 центээр
буурсан бол Калифорнид 26 цент хүртэл навс унажээ. АНУ-д шатахууны үнэ
сүүлийн гурван сарын хугацаанд хамгийн доод түвшинд хүрсэн нь энэ аж.
Шатахууны үнийн хэлбэлзлийн мэдээнээс харахад АНУ-д нэг галлон шатахууны
үнэ дунджаар 3.53 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9
центээр өссөн үзүүлэлт. Нэг галлон нь ойролцоогоор 3.7 литртэй тэнцэнэ.
Гэвч энэ нь нэг сарын өмнөх ханшаас 25 центээр хямд үнэ гэнэ.

Байгалийн
гамшигт үзэгдлийг урьдчилан таамаглах аргагүй боловч Америкчууд далайн
хар салхи, шуурга болсны дараа шатахууны үнэ ёс юм шиг нэмэгддэгийг
мэддэг болжээ. Өнгөрсөн зуны сүүлчээр АНУ-д дэгдсэн Исаак хар салхи
шатахууны үнийг огцом хөөрөгдсөн билээ. 2005 оны Катрина хар салхины
дараа ч мөн ийм явдал болж байсныг Америкчууд мартаагүй байна.

Гэвч
энэ удаа Сэнди  хар салхи гарз, сүйрлийн том ул мөр үлдээсэн ч
шатахууны үнийг хөөргөхгүй гэж АНУ-ын эрчим хүчний экспертүүд ярьж
байна.

АНУ-ын эрчим хүчний нэгэн эксперт “USA Today”-д “Бид
үндэстэн даяар хямд үнээр шатахуун тасралтгүй нийлүүлэхийг хичээж
байна.  Сэнди хар салхины учруулсан гарз сүйрлээс болж хэдэн өдөр бүх
зүйл тогтворгүй байх ч шатахууны үнэ нэмэгдэхгүй” хэмээн ярьжээ.

Орчуулсан Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж