Зайсан дахь “Цагаандариум” арт галерейд ирэх сарын 2-нд 17.00 цагт өвөрмөц, содон сэтгэлгээтэй зураач Жиндийн Гэрэл “Далд амьдрал-2” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрбээр Монголын дүрслэх урлагийн түүхэнд байгаагүй шинэлэг үзэсгэлэнг толилуулахаар зэхжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочдод зураачийн тухай баримтат киног сонирхуулах гэнэ. Зураач Ж.Гэрэлийн үзэсгэлэнг “Цэрэн Турс” компани ивээн тэтгэн, хамтран оролцож байгаа юм.
Үзэсгэлэн ирэх сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
Г.ДАША