Байгууллагуудын дунд спорт наадам зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Байгууллагуудын дунд спорт наадам зохион байгуулна

Шинэ цагийн удирдлагын академиас санаачлан хүчний, урлаг, спорт, үүрэн холбооны, эрүүл мэндийн, хувийн хэвшлийн байгууллагууд болон академи, их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд спорт наадам зохион байгуулах гэж байна. Спорт бэлтгэлийн төв, ШШГЕГ-тай хамтран зохион байгуулах тэмцээн нь сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, шатар зэрэг спортын төрлөөр болох бөгөөд ирэх сарын 2-4-нд “Алдар” спорт хорооны зааланд болох ажээ.
Тэмцээний зорилго нь байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, цаашид хамтдаа хөгжих боломжийг бий болгох, албан хаагчдын эрүүл мэндэд анхаарах, хөдөлгөөний дутагдалаас арилгах, хамт олны дунд эвсэг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж