Нүүсхүчлийн хийг (CO²) газраас ялгаруулж байдаг микробуудын физиологи нь бүх нийтийн дулааралын гол буруутан болж таарлаа. Гэхдээ тэд дэлхийн агаар мандалд энэ хийг тийм сүрхий нэмэгдүүлээд байна уу гэдгийг биологчдын гурван бүлэг тогтоохоор оролдов. Калифонийн их сургуулийн (UC Irvine), Колорадо мужийн их сургуулийн (Colorado State University) ба Йелийн их сургуулийн Байгаль орчиныг судлах сургуулийн (Yale School of Forestry & Environmental Studies) бүлгүүд хамтран ажлаад тайлангаа Nature Geoscience сэтгүүлд нийтлүүлжээ. Хөрсөнд амьдардаг нян ба мөөгөнцөрүүд өсч үржин томрох ба амьсгаалах үйлдэлдээ нүүрс хүчлийн хийг ашигладаг гэнэ. Эдрэмтэдийн хийсэн загвар нь дулаан орчинд нянгууд амьсгалахдаа энэ хийг ихээр ашиглах ба харин өсөлтдөө бага зарцуулдаг байна. Орчин дулаарах тусам тэд агаар мандалд бага хийг ялгаруулдаг аж. Ингээд эрдэмтэд миркоб нь даяарчлалын дулаарлын гол хүчин зүйлийн нэг гэдгийг үгүйсгэж чадав. Харин тэд нүүрс хүчлийн хийн эргэлтийн гол механизм нь болж байна. Өмнө нь хичнээн их дулаарна төдий чинээ ихээр нянгууд нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг гэж байлаа.