
Кино урлагийн ертөнцөд олон дүрээрээ үзэгчдийн танил болсон Женифер сүүлийн үед хувийн амьдралдаа цаг зав гаргаж байгаа бөгөөд сүй тавих ёслолын дараа тэд өнгөрсөн наймдугаар сард Жастины төрсөн өдрийг Нью-Йоркод тэмдэглэжээ. Тэрээр хуучин нөхөр Брэд Питээс гэрлэлтээ цуцлуулснаас хойш 2011 оны тавдугаар сараас ээлжит хайрын романсаа дэлгээд байсан билээ. Учир нь тэрээр жүжигчин, Франц залуу Жастин Теротойгоо өнгөрсөн наймдугаар сард сүй тавьж олны анхаарлыг татаж байлаа. Хосуудын харилцаа сүүлийн гурван сард буюу тэдний сүй тавих ёслолын үеэр яригдаж эхэлсэн ч үнэндээ Жастин Женифер нарын харилцаа 18 сарын турш үргэлжилсний эцэст тэд өөрсдийн харилцаагаа нэг шатаар урагшлуулж, сүй тавин хамтдаа амьдарч байгаа юм.

