“Атланта-96” олимпийн наадмын хүрэл медальт, Монголоос төрсөн Ази тивийн анхны аварга, Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн олон хотын тэмцээн арваннэгдүгээр сарын 3, 4-нд болох гэж байна. Монголын жүдо бөхийн холбооноос “Эрдэнэт үйлдвэр” компани, Орхон аймгийн жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тус тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” ордон болох аж. Тэмцээнд 1995.01.01-нээс хойш төрсөн тамирчид зодоглох бөгөөд хөвгүүдийн 12, охидын хоёр жингийн ангилалд өрсөлдөх юм байна.
С.ЦЭЛМЭГ