Хайр ба ажлыг цусны бүлгээр

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Хайр ба ажлыг цусны бүлгээр

Дэлхийн олон орнуудын хүмүүс цусны бүлгийн талаар бодож анзаараад байдаггүй. Харин Японд бол байдал эрс өөр. Тэнд цусны бүлэгт асар их  анхаарал өгдөг аж. Наран мандах орны хүмүүсийн дунд цусны бүлэг нь хүний зан араншинг тогтоож, ажил болон хайр сэтгэлд нь нөлөөлдөг гэх бодол газар авчээ.
Тухайлбал тэд II бүлгийн цустай хүмүүсийг найдвэртай, өөрийгөө золиослохоос буцахгүй гэдэг.  Мөн тэднийг бүрэг ба сандруу гэнэ. Нэгдүгээр бүлгийн цустай (O) хүн шийдэмгий, бардам аж.  Дөрөвдүгээр бүлгийн (AB) цустай хүмүүс тогтвортой, нарийн хүмүүс ажээ. Харин гурав дахь бүлгийнхэн (B) нар ухаантай гэхдээ өөртөө их хайртай хүмүүс аж.
Японд цусны бүлгээр гадуурхах бурахара гэх ойлголт бий. Ажил олгогчид цусны бүлэг нь таалагдахгүй бол тэр хүнийг ажилд авахгүй байж болдог гэнэ.
Одооноос хоёр жилийн өмнө АНУ-ын Хойд Дакота мужийн  Майнот хотын их сургуулийн  (Minot State University) эрдэмтэд сексийн чиг хандлага нь цусны тодорхой бүлэг ба резус фактортай холбоотойг тогтоосон байлаа. Уламжлалт чиг хандлагатай хүмүүсийн ихэнх нь II бүлгийн цустай, харин гомо нарт тэр нь ховор. Лесби нарт бол харин II бүлэг их тааралддаг ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж