
Тухайлбал тэд II бүлгийн цустай хүмүүсийг найдвэртай, өөрийгөө золиослохоос буцахгүй гэдэг. Мөн тэднийг бүрэг ба сандруу гэнэ. Нэгдүгээр бүлгийн цустай (O) хүн шийдэмгий, бардам аж. Дөрөвдүгээр бүлгийн (AB) цустай хүмүүс тогтвортой, нарийн хүмүүс ажээ. Харин гурав дахь бүлгийнхэн (B) нар ухаантай гэхдээ өөртөө их хайртай хүмүүс аж.
Японд цусны бүлгээр гадуурхах бурахара гэх ойлголт бий. Ажил олгогчид цусны бүлэг нь таалагдахгүй бол тэр хүнийг ажилд авахгүй байж болдог гэнэ.
Одооноос хоёр жилийн өмнө АНУ-ын Хойд Дакота мужийн Майнот хотын их сургуулийн (Minot State University) эрдэмтэд сексийн чиг хандлага нь цусны тодорхой бүлэг ба резус фактортай холбоотойг тогтоосон байлаа. Уламжлалт чиг хандлагатай хүмүүсийн ихэнх нь II бүлгийн цустай, харин гомо нарт тэр нь ховор. Лесби нарт бол харин II бүлэг их тааралддаг ажээ.