“Барселона”-гийн довтлогч Лионель Месси Европын “Алтан шаахай” шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ. Тэрээр өнгөрсөн
улиралд Ла лигт
нийт 50 гоол оруулж,
түүхийн шинэ хуудсыг бичсэн юм. 2011-2012 оны улиралд Испанийн
Ла лигт хамгийн олон
гоол оруулсан Месси үүнийхээ гавьяаг хүртсэн нь энэ.
25 настай
тамирчин өнгөрсөн улиралд лигтээ 50 гоол оруулсан бол “Реал Мадрид”-ын Роналду 46-г оруулсан юм. 1960 оны
дэлхийн шилдэг хөлбөмбөгч Луйс Суарес Мирамонтес түүнд шагналыг нь
гардуулан өгсөн байна.
Өмнөх өдөр нь дэлхийн шилдэг хөлөмбөгчид нэр дэвшигч 23 тоглогчийг олон нийтийн мэдээллийн
хэрэгслүүдээр зарласан бөгөөд эдгээр хөлбөмбөгчдийн тоонд Месси, Роналду, Рүүни, Ван Перси гээд яг одоо ид гялалзаж байгаа олон тоглогч багтсан
байсан бөгөөд Испанийн шигшээ багийн долоон
тоглогч эдгээр 23 тоглогчийн
тоонд багтсан байна. Мөн “Челси”-г Аваргуудын лигийн цомд хөтөлсөн Дидье Дрогба болон “Улаан чөтгөрүүд”-ийн шинэ цэрэг Ван Перси өнгөрсөн
улирал “Арсенал”-ын өмсгөлтэй Премьер лигийн мэргэн бууч болж, 30 гоол оруулсан учир энэхүү нэр
дэвшигчдийн тоонд багтаажээ. Мөн оны шилдэг дасгалжуулагчийн төлөө Испанийн
шигшээн дасгалжуулагч Висенте дель Боске болон өнгөрсөн улирлыг туслах
дасгалжуулагчаар эхлүүлсэн ч “Челси”-гийн хамтаар Аваргуудын лигт түрүүлсэн Роберто ди Маттео нар
хүчтэй өрсөлдөж магадгүй байна. Арваннэгдүгээр
сарын 29-нд шилдэг тоглогч болон дасгалжуулагчид өрсөлдөх гурван хүнийг зарлах бөгөөд ирэх оны
нэгдүгээр сарын 7-нд
шагналын эзэд тодрох юм.
Score Studio