
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт жилд ойролцоогоор 1300-аад хүүхэд хэвтэн эмчлүүлдгээс “Атопический дерматит” буюу диатиз, мөн хайрст үлд буюу псориаз, арьсны идээт үрэвсэл дийлэнх хувийг эзэлдэг байна. Одоо тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60-70 хувь нь диатизаа эмчлүүлэхээр хэвтэж буй гэнэ. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эх ураг тээж эхэлсэн цагаас хоол хүнс, хэрэглэж буй өргөн хэрэглээний зүйлст анхаарч, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчлах ёстой аж. Түүнчлэн сэтгэл санааны хүчин зүйлүүд ч диатиүийн голомт үүсэхэд нөлөөлдөг болохыг мэргэжлийн эмч нар анхуураалсан юм.
“Атопический дерматит” буюу эгзимийг 0-2 нас, 2-12, 12-оос дээш буюу насанд хүрэгчдийн өвчлөл хэмээн гурван хэсэгт хуваан авч үздэг юм байна. Сүүлийн үеийн өвчлөл 0-2 нас буюу хөхүүл үеийн эгзим ихэсч байгаа учраас эхчүүддээ хандаад тус төвөөс жирэмсэн байгаагаас эхлэн хэрэглэж буй хоол хүнс, ахуйн хэрэглээндээ харшил үүсгэгч хүчин зүйлүүдийн хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.
Уг өвчнийг хүндрүүлэхгүй, анхан шатанд нь бүрэн эмчлэх боломжтой тул эхний ээлжинд арьсны харшил илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандан, цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй гэсэн юм.