Жүжигчин Рассел Брэнд өнгөрсөн нэгдүгээр сард Лос-Анжелес хотноо автомашин жолоодож яваад явган зорчигчийг мөргөж, осол гаргасан аж. Хэргийн хохирогч Виктор Снид гэгч саяхан энэ тухай гомдол мэдүүлж, түүнийг шүүхэд өгсөн байна. Хохирогч Рассел Брэндийг хайхрамжгүй жолоо барьснаас болж, түүнийг мөргөж, бэртээсэн гэжээ. Түүнчлэн хохирогч Рассел Брэндээс ослын улмаас бэртэж, эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн төлбөр дээр өвчтэй байх үеийнхээ цалинг нэмж нийт 25 мянга гаруй ам.доллар нэхэмжилсэн байна.
Жүжигчин Рассел Брэнд үүнээс өмнө нэгэн залуугийн “iPhone”-ийг шидэж эвдэлснээс шүүхэд дуудагдаж байсан билээ.
Б.АНХТУЯА