Бяцхан Ифе Беллийн анхны “Halloween”

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Бяцхан Ифе Беллийн анхны “Halloween”

Дэлхийн олон оронд жил бүрийн энэ үед буюу аравдугаар сард аймшгийн хэмээх тодотголтой “Halloween”-ы баярыг тэмдэглэдэг билээ. “Halloween” буюу “All Hallows" Evе” баяр нь Христийн шашнаас эхтэй ч дэлхийн олон оронд түгэн дэлгэрэхдээ аймшгийн баяр болон хувирсан юм. Харин Ирландын алдарт “The Saturdays” хамтлагийн охид өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотноо ойр дотны хүрээнд “Halloween”-ыг тэмдэглэн өнгөрүүлжээ. “The Saturdays” хамтлагийнхан энэхүү баяртаа өөр өөрсдийнхөөрөө гоёж ирсэн ч бяцхан Ифе Белль хамгийн өхөөрдөм нь байж, бусдын хайрыг булаажээ. “The Saturdays” хамтлагийн гишүүн Уна Хилигийн долоон сартай бяцхан охин Ифе Белл баярын гол бэлгэ тэмдэг бяцхан хулуу болон хувирсан байна.

Дуучин Уна Хилли Британийн регбичин Бэн Фолдентой өнгөрсөн оноос үерхэж эхэлсэн ба тэд өнгөрсөн гуравдугаар сард охин Ифе Беллийг өлгийдөн авчээ. Үүний дараа хосууд өнгөрөгч зургадугаар сарын 30-нд Ирландад хуримласан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж