16 сайтын үйл ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

16 сайтын үйл ажиллагааг зогсоов

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах 16 сайтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Тодруулбал,

  • Amjilt.com
  • Coolstayle.com
  • Dencel.com
  • Ineehuu.com
  • Kino99.com
  • Kinochid.net
  • Mglvideo.com
  • Mngtv.com
  • Mongolduu.com
  • Music.zaluu.com
  • Sakwarez.com
  • Shuurhai.com
  • Tansag.net
  • Tulhuur.com
  • Duulian.com
  • Topmongol.com

Дээрх сайтуудын тухайд Монголын төдийгүй олон улсын дүрс, дуу авиа бүхий
хөгжим, урлагийн, тайз дэлгэцийн, кино урлагийн бүтээлийг зохиогчийн
эрхийн зөвшөөрөлгүйгээр байршуулж, олон нийтэд түгээж байгаа тул
Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйл ажиллагааг нь түр зогсоохоор
болжээ. Ингэхдээ оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг
үндэслэсэн байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх
вэбсайтуудад зөрчлөө даруй арилгаж, энэ тухайгаа аравдугаар сарын 29-ны
дотор ирүүлэхийг мэдэгдсэн ч заасан хугацаанд ямар нэг хариу ирүүлээгүй
тул ийнхүү үйл ажиллагааг нь түр хаажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж