Айдас хуруулсан төсвийг бүр их айдастайгаар тодотгох нь | News.MN

Айдас хуруулсан төсвийг бүр их айдастайгаар тодотгох нь

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Айдас хуруулсан төсвийг бүр их айдастайгаар тодотгох нь

Өнгөрөгч даваа гаригт нэгэн “нууц” уулзалт төрийн ордонд болсон. Олон улсын валютын сангаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Сангийн яам, Монголбанк, Статистикийн төв газрынхныг байлцуулан зохион байгуулсөн уг семинар дээр нэлээд ноцтой гэж үнэлэгдэхээр мэдээллүүдийг хийжээ. Гэвч хэвлэлийнхэнд хаалттай болсон энэ мэдээллийн талаар ам ангайх зоригтой хүн одоохондоо УИХ, Засгийн газрын гишүүд дотор алга. УИХ-ын хэвлэлийн албанаас ирүүлсэн хэнд ч хэрэггүй “модон” үгтэй албан мэдээг эс тооцвол шүү дээ. Уулзалт ярианы агуулга ч үндсэндээ төсвийн алдагдал болоод үнийн өсөлт, инфляцийн талаар байлаа.
Сангийн яам 2010 оны төсвийн тодотголын хэлэлцүүлэхээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр УИХ-д оруулж ирсэн ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн энэ хэлэлцүүлэг түр тасалдаад байна. Ирэх долоо хоногт намын бүлгүүдээр уг асуудлыг дахин хэлэлцсэний дараа хэлэлцүүлэг үргэлжилж магадгүй гэнэ. Гэвч УИХ-аар төсвийн тухай хуулийг баталснаас хойш дөрөвхөн сарын дараа төсөвт дахин тодотгол хийх болсныг УИХ-ын гишүүд хүртэл гайхаад байдаг. Сангийн яам үүнийг манай экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ өсч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдсэн учраас гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ нөгөө алдарт “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ужиг удаан тэмцлийн үр дүнд Засгийн газар төсвийн байгууллагуудын ажилтны цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь ч бас төсөвт тодотгол хийх нэг шалтгаан болсныг хэлэх хэрэгтэй.
Оны өмнө Засгийн газар Монгол Улсын 2010 оны төсвийн орлогыг хоёр их наяд 427 тэрбум төгрөг, үүнээс зарлагаа хасахад төсвийн нийт алдагдал 358,6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай байхаар баталсан. Төсөвт тодотгол хийснээр орлого 364,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, ДНБ-ий 38,2 хувьд буюу хоёр их наяд 721 тэрбум төгрөгт хүрэх аж. Харин зарлага оны өмнө баталсан хэмжээнээс 17 хувиар өсөх юм байна. Үүний 40 хувийг урсгал зардалд, 60 хувийг хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулна гэж байгаа. Ирэх аравдугаар сараас нэмэгдэх төсвийн байгууллагын ажилтнуудын цалин болоод тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхэд л гэхэд 78 тэрбум төгрөг шаардлагатай. Дээр нь ахмад дайчдын, алдарт эхийн одонтой хүмүүсийн нэмэгдэл гээд явж өгсөн. Төсвөөс цалин, тэтгэвэр, элдэв халамжид өгч байгаа мөнгө нэмэгдэхийн хэрээр хувийн хэвшлийнхэнд дарамт үүсэн өргөн хэрэглээний барааны үнэ өсч, энэ бүхний улмаас оны эцэс гэхэд инфляци хоёр оронтой тоонд хүрч, 30 хувиар нэмсэн цалин, тэтгэвэр чинь бодит амьдрал дээр 4-5 хувь болж буурна шүү. Харин тэр үед асуудлыг бүү улстөржүүлээд байгаарай гэдгийг ч Сангийн сайд С.Баярцогт өөрийн амаар хэлсэн.
Гэвч сайдын ёрлосончлон хүссэн юм хүзүүгээр татах цаг ирж байгаа бололтой. Төрийн ордонд болсон семинарын үеэр валютын сангийн нөхөд “Оны өмнө УИХ-аас баталсан төсвөөр тооцоход оны эцэс гэхэд инфляци 15 хувьд хүрнэ” гэдгийг манай “гайхамшигт” эдийн засагчдад анхааруулсан байна. Үүнд мэдээж цагаан сарын өмнө болон өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэдэд бэлнээр тараасан 70 мянган төгрөг шийдвэрлэх нөлөөтэй байсныг хэлэх хэрэгтэй. Сангийн сайдын зургаан хувьд барина гэж байсан инфляцийн түвшин одоо хэдийнээ найман хувьд хүрчээ. Харин ирэх долдугаар сараас эхлэн үлдэгдэл 50 мянгыг цацаад эхлэхээр 15 хувьд хүрэх нь л дээ. Зөвхөн оны өмнө баталсан төсвөөр л тооцоход шүү дээ. Харин одоо төсөвт тодотгол хийгээд, цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлээд, ахмад настнууд, алдарт эхчүүдийн тэтгэмжийг нэмээтэхвэл инфляци дахиад 22 хувьд хүрнэ шүү гэдгийг валютын сангийн нөхөд манай дарга нарт хэлээд хэлээд ойлгодоггүй ээ. Гэхдээ энэ бол дундаж үзүүлэлт. Харин мах, цагаан будаа гэх мэт өргөн хэрэглээний тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээр 27 хувийн инфляци гарна гэсэн тандалтыг нөхдүүд хийсэн байна.
Харин манай УИХ, Засгийн газрын гишүүд энэ тухай ам ч ангайхаас дургүй. Ангайсан нэг нь “Монголын төрийн бодлогыг валютын сан гаргадаггүй, бид гаргадаг юм” гэдэг байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Үгүй тэгээд инфляцийг сөрөх тэр бодлогоо гаргаад ирвэл сайн л байна л даа. Гэвч одоогийн байдлаар гаргаад байгаа бодлого нь юу билээ дээ. Монголбанкнаас төгрөгийн ханшийг унагахгүйн тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа гэл үү. Энэ ч бас урьд нь авагдаж байсан арга хэмжээ. Нөгөө гайтай 70 мянгыг тараах үеэр инфляциас сэргийлж байна гээд бодлогын хүүгээ нэмэгдүүлээд банкуудаас мөнгөө татаад эхэлтэл юу боллоо доо. Банкууд нь зээл гаргахаа больсноос барилгынхан нь эргэлтийн хөрөнгөгүй зогсоо биз дээ. Инфляциа ч барьж чадсан юмгүй. Одоо ч гэсэн Монголбанкнаас зарлаад байгаа энэ арга хэмжээ байгаа олохгүй гэдгийг валютын сангийн нөхөд бас л манайханд анхааруулсан байна лээ. Энэ маягаар бэлэн мөнгө ихээр тараагаад арай гэж өсч буй эдийн засгийн үзүүлэлтээ буруу тийш залаад байвал оны эцэс гэхэд хувийн хэвшлийнхэн чинь нэг мөсөн “банкрод” болоод, 2011-2012 он гэхэд Монголд гадаадаас нэг ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү гэж. Өөрсдөө сайн дураараа хөрөнгө оруулчихаад, өөрсдийнх нь өгсөн мөнгөөр нь хөөргөдсөн инфляцийг эргүүлээд худалдаж авдаг тэнэг хүмүүс эрх биш манайхаас өөр оронд байхгүй байлгүй дээ.
Валютын сангаас Засгийн газарт зөвлөж байгаа ганц зүйл нь зүгээр л зардлаа бууруулах, аль болох бэлэн мөнгө тараахгүй байх. Тийм ч учраас Засгийн газар өөрсдийн оруулж ирсэн төсвийн тодотголоо хэлэлцүүлж чадахгүйд хүрч, түр хугацаагаар татаж аваад байгаа бололтой. Хэдийгээр ОУВС-гаас одоогоор Засгийн газарт ямар нэг шахалт үзүүлээгүй байгаа ч ер нь бол Сангийн яам төсвийнхөө алдагдлын тодорхой хувийг тэндээс авч нөхдөг гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүд валютын сангийн нөхөдтэй үргэлжүүлэн уулзаж, зөвлөлдсөний эцэст буюу ирэх даваа гаригт төсвийн тодотголыг УИХ дахь намын бүлгүүдээр дахиж хэлэлцэхээр хойшлуулж байгаа сурагтай. Мэдэхгүйгээсээ болж алдсаныг уучилж болох ч, мэдсээр, ярьсаар байж дахин дахин алдаад байвал зориудаар хорлож байна л гэж үзнэ биз дээ, энэ улс орныг. Эс бөгөөс “угийн ийм мулгуу юм, хөөрхий” гээд толгойг нь илээд байх уу.  

Б.СЭМҮҮН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bataa 2010-05-19 202.179.24.27

ene ih ursgal zardal tetegver tetgemj halamjiin munguu odoonoos 0 bolgoh heregtei bnayduu geel hunii hudulmur tatvar tulugchdiin mungiig muljuud bga humuusiig ter chigt ni l hayh heregtei shude

Avatar

Зочин 2010-05-19 180.235.169.30

2012 prepared by

Avatar

Зочин 2010-05-19 202.55.191.37

buren dampuurna doo mongol ulsiin sanhuugiin system system ch gehed ahadna l daa ug n huvi humuus n uursduu hemnelt gedeg yum hiideggui shd oldson hedee dorhon n husch hayaal duusdagyaduuhan neg n arhi avch uuna arai chadaltai n mashin tereg avch evderhii zam deer mashinaa evdene geh meteer udirdaj bna geh heden maanag nuhud n bugd baga dund bolovsroltoi geed l tsaashaa yavna daa

Avatar

Зочин 2010-05-19 202.179.16.136

MOTHERFUCKERS

Avatar

Зочин 2010-05-19 202.179.16.136

p***a

Avatar

house zarna 2010-05-19 202.170.64.41

ZD 10-r horoo gachuurt tosgond 1212 hemjeetei 2 davhar 7 uruu buhii house zarna Buh bohir dulaa n tsever bohiriin asuudliig n shiidsen 2 ailiin gazartai bair oroltsuulj bolno 99015545

Avatar

Ганбаатар тэнэгийн ажил 2010-05-19 203.91.117.3

Цалинг 30 нэмнэ гэдэг чинь амлалт нэхэх ард хөдөлгөөнийх биш ээ Фэнг шү Ганбаатар гэж нэг балай нөхрийн хийсэн ажил ш дээ

Avatar

Зочин 2010-05-19 182.160.12.157

Ene buhen S Bayariin tarisan balag

Avatar

Çî÷èí 2010-05-19 202.180.218.254

Ìîíãîë áàíê ìºíãºíèé áîäëîãîîð èíôëÿöèéã óäèðääàã ãýâýë òýðýí øèã õóäëàà þì áàéõã¿é Ìîíãîëûí èíôëÿö þóíààñ áîëæ ºñ÷ áàéãààã Ìîíãîë áàíê Ñàíãèéí ÿàìíû ìààíàãóóä í¿äýý íýýãýýä õàðäàã ÷ áîëîîñîé Ýäèéí çàñãèéí îíîë ìàíàéä ñîíãîäîã óòãààðàà òîõèðäîãã¿é þì Þì óíøààä óíøñàíàà îéëãîõã¿é ýðãýö¿¿ëæ áîääîãã¿é òýíýã¿¿ä þì äàà ¯íèéí ºñºëòèéã õýäõýí ÷åíæ¿¿ä íàéìàà÷èä ¿ãýñí õóéâàëäàæ çîõèîìëîîð ºñãºæ áàéíà ªºðñ人 þì ¿éëäâýðëýõã¿é ãàäíààñ àâäàã ̺í㺠èõäýýä èíôëÿö ºñººä áàéãàà þì áèø ̺í㺠õîâîðäîîä ýäèéí çàñãèéí àìü òàñðàõ ãýýä áàéíà Òýð áîäëîãûí õ¿¿ ÷èíü õýíä þóíä íºëººëººä áàéãàà þì áý Áàíêóóäûã ë ÌÁ Ñß ñóë òýæýýæ áàéãàà ø¿¿ äýý Ýäèéí çàñàã îéëãîäîã õ¿í áîë ìýäýõ ë ¸ñòîé äîî

Avatar

Hyamral 2010-05-19 134.113.7.99

Ene chigeeree yavbal hyamral dahiad nuurleh n gartsaagui baina sh de

Avatar

Зочин 2010-05-19 202.72.242.162

Baabar yugaa medeh yum be Sangiin said baihdaa Zasgiin gazraa ungasan bizdee

Avatar

Íýã èðãýí 2010-05-19 202.179.20.203

Ìîíãîëûí óëñ òºðèéí óäèðäàã÷ ¿éëäâýðèéí ýçýä ýý ÑîëîíãîñÀìåðèêßïîíä èíæåíåð òåõíèêèéí àæèë÷èä ÿìàð öàëèí àâ÷ áàéíà Àæèë õèéæ áàéãàà õ¿íäýý ºãºº÷Ìàíãàðòàæ 15 ñàÿ òºãðºã òàðààíà ãýæ ñóóñíààñÌàõíûõàà ¿íèéã 10 àìäîëëàð áîëãî Òýãâýë õºãæèíý Íýã ëèòð ñ¿¿ íýã ëèòð ïèâîíîîñ ¿íýòýé áàéõ 1êâòöàã öàõèëãààí áàðóóí á¿ñ îðîñîîñ àâäàã ¿íýòýé áàéõ Õîòûí öýâýðëýñýí íýã ëèòð óñûã 500 òºãðºã áîëãîî÷Õîòûí óäèðäàã ìàëóóäàà

Avatar

eegii 2010-05-19 221.219.109.226

Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай жү шин буудалд буухыг урьж байнаманай буудлын онцлог нь 1Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойршувууны үүрхувцасны зах дэлгүүрүүдбарилгын материалын захкомпьютеийн захIKEA
2Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байнаМонгол хүлээн авагч байна
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ бyх төрлийн билет захиалж үйлчилнэбээжин-улаанбаатар ачаа ачиж
үйлчилнэбээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явнаМөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijingyahoocomcn
хаяг北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

Avatar

Зочин 2010-05-19 124.158.110.61

БААБАР цаана чинь МАХНЫ ҮНЭ БУУЛГАДАГ ЕРӨНХИЙ САЙД ГЭЖ нохойд ч ойлгомжтойгоор бичээд байна ш дээ малууд аа

Avatar

zochin 2010-05-19 221.147.18.119

ULS TURIIN ZORILGOTOI BELEN MUNGU TARAAHAA BOLIMOOR YUMAAHUMUUSIIG MEREGJILTEI BOLGOH AJLIN BAIR BII BOLGOH EDIIN ZASGIIN USULT BII BOLGOHOD ULSIN TUSVIIG ZARAACHEE ENE ULS ORON HETSUUDLEE SH DEE

Avatar

www.Freecall.mn 2010-05-19 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Мэдээллийн хувьсал wwwNIISLELmn Мэдээллийн төв цэ 2010-05-19 124.158.110.57

wwwniislelmn

Avatar

Мэдээллийн хувьсал wwwNIISLELmn Мэдээллийн төв цэ 2010-05-19 124.158.110.57

Мэдээллийн хувьсал wwwNIISLELmn Мэдээллийн төв цэг

Avatar

NIISLEL 2010-05-19 124.158.110.57

Мэдээллийн хувьсал wwwNIISLELmn Мэдээллийн төв цэг

Avatar

bi 2010-05-19 180.149.80.130

bitgii tarhi ugaa

Avatar

Зочин 2010-05-19 202.170.85.15

Оны эцэст инфляци 30 хувь руу явнаа гарц байхгүй Хоёр намын хоосон амлалт тэрэндээ баригдаад бантахдаа хийж байгаа үйлдлээс бүх зүйл болж байгаа

Avatar

www.topmedee.mn 2010-05-19 202.179.20.159

wwwtopmedeemn Shine shildeg medeelluud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж