“Гамлет” нууцаасаа дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

“Гамлет” нууцаасаа дэлгэнэ

УДЭТ-ын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 9-нд дэлхийн утга зохиолын ноён оргил  У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр хийхээр зарласан билээ. Тэгвэл маргааш УДЭТ-ын хурлын танхимд 12.00 цагт 81 дэх улирлаа нээхээр зэхээд буй “Гамлет” жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийх нь.

Өнгөрсөн тавдугаар сард театрын зүгээс зарласан “Гамлет” жүжгийн найруулагчийн сонгон шалгаруулалтад УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ялж, тайзнаа тавих эрхийг гардан авсан юм. 33 жилийн дараа хоёр дахь удаагаа театрын тайзнаа амилах гэж буй тус жүжгийн гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ тоглохоор сонгогдсон бол түүний ээж Гертугтагийн дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Клаудид Ардын жүжигчин П.Цэрэндавга, Полонийд Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Лаэртэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнбилэг, Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг нар тайзнаа амилуулахаар болсон юм. “Гамлет” жүжгийн ерөнхий зураачаар тус театрын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Т.Төгсөө нар ажиллажээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж