Гвинейд оюутнууд жагсав

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Гвинейд оюутнууд жагсав

Гвиней улсын төв хэсэгт орших Футта Жаллон мужийн нийслэл Лабе хотод  оюутнууд Засгийн газрын бодлого, үйл ажиллаагааг эсэргүүцэн төв талбайд жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр жагсаалд оролцсон оюутнууд  цагдаа нартай мөргөлдсөний улмаас  эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар тэднийг тараахын тулд нулимас асгаруулагч болон хийн даралтад ус ашигласан байна.

Жагсаалд оролцсон нэгэн оюутан Мариами Тата “Үзэл бодлоо илэрхийлсний төлөө бидний өмнөөс цагдаа нар хүч хэрэглэх ёсгүй” гэжээ. Оюутнуудын төлөөлөл Бинта Диалло цагдаа нар оюутнуудыг үзэл бодлоо хамгаалж, бууж өгөөгүйн төлөө хэд хэдэн оюутны биед хүнд гэмтэл учруулсан хэмээн мэдээлжээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж