Бермудын гурвалжингаас Атлантида олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Бермудын гурвалжингаас Атлантида олдлоо

ФОТО: oceanservice.noaa.gov

“Бермудын гурвалжингийн хавьд Атлантида олдлоо” гэсэн гарчиг сүүлийн үед сонин хэвлэлээр ихээхэн үзэгдэх болжээ. Энэ талаар Латин Америкийн  Prensa Latina хэвлэл анхлан мэдээлсэн байна.

“Пол Вайнцвейг, Паулин Залицки нараар удирдуулсан хэсэг эрдэмтэд Кубын зүүн эргээс хойд зүгт 700 метрийн зайд далайд живсэн хотын балгас олжээ. Роботын хийсэн гэрэл зургаас дөрвөн том пирамидтай монументаль байгууламжийг харж болно. Тэдний нэг нь шилэн байгууламжтай төстэй байна. Үүний зэрэгцээ эрдэмтэд сфинкстэй төстэй баримал, барласан хэд хэдэн том тавцан илрүүлсэн байна.

Хэвлэлд мэдээлснээр эдгээр байгууламж нь Кариб ба Төв Америкийн түүхийн сонгодог үеийн өмнөх бөгөөд тэр хотод Мехикогоос 50 км-ийн зайд орших эртний хот Теотиуаканы иргэншлэлийн төлөөлөгчидтэй адил хүмүүс амьдарч байсан бололтой.  Түүнийг 2000 жилийн өмнөх гэж үзэв.

“Атлантидад, энэ хот хамаагүй нь мэдээж. Хотыг эрний индианчууд наад зах нь 1500-2000 жилийн өмнө босгожээ. Тэгвэл эртний Грекийн гүн ухаантан Платоны тэмдэглэснээр Атлантида нь манай эриний өмнөх 10 000 жилийн өмнө алга болсон юм.

Кубын эрэгт нээгдсэн энэ эртний хотын үлдэгдлийг 2001 онд нээсэн ба мөн тэр нь Бермудын гурвалжингийн хилээс гадна байгааг анзаарах хэрэгтэй.

Мөн Пол Вайнцвейг нь Канадын Advanced Digital Communications компанийн эзэн бөгөөд Кубын Засгийн газартай хамтран ажилладаг. Паулин Зарицки нь түүний эхнэр, “тэнгисийн инженер” мэргэжилтэй гэнэ. Энэ хотын нээлтийн тухай болон цаашдын судалгааны талаар YouTube сүлжээнээс үзэж болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж